БНМАУ-ЫН ХОШОЙ БААТАР, МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН НЭЭГДЛЭЭ.
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музей, Дорнод аймгийн музей хамтран “ТҮҮХЭНД МӨНХӨРСӨН ХОШОЙ БААТАР, МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН-130” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн эдлэж хэрэглэж байсан Маршалын иж бүрэн дүрэмт хувцас, шинель, папах малгай, савхин дээл, нөмрөг, шатар, бичгийн хэрэглэл, ширээний хонх, энгэрийн цаг, дуран, зөвлөгөөний ширээ, БНМАУ-ын баатрын үнэмлэх, буу, сэлэм зэрэг 130 биет үзмэр, 40 гаруй гэрэл зураг, нэрт уран бүтээлчдийн 10 гаруй уран зураг, Батлан хамгаалахын төв архиваас 20 орчим архивын ховор баримт зэрэг нийт 200 орчим биет үзмэр, баримт материалыг дэглэн үзэгч олны хүртээл болгож байна.
Үзэсгэлэн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 03 дугаар сарын 25 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллах юм.
Эрхэм хүндэт Үзэгч та бүхэн тухлан саатаж таалан соёрхоно уу!