Монгол Улсын Соёл, Спорт Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Бүгд Найрамдах Казакстан Улсын Соёл, Мэдээллийн Яамны хооронд байгуулсан “СОЁЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ”-ийг үндэслэн Монголын Үндэсний музей болон Казакстаны Үндэсний музей нь олон улсын соёлын хамтын ажиллагааны үндсэн зарчмуудын хүрээнд энэхүү “Хамтран ажиллах санамж” бичигт Монголын Үндэсний музейн захирал Б.Сарантуяа, БНКазУ-ын Үндэсний музейн захирал Берик Абдыгалиулы нар 2025.02.26-ны өдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монголын Үндэсний музей нь БНКазУ-ын Үндэсний музейтэй музей хооронд хамтын ажиллагааг бэхжүүлж, соёлын өв, дурсгалыг хамтран судлах, түгээн дэлгэрүүлэх, хадгалах хамгаалах, хөрш зэргэлдээ хоёр орны шинжлэх ухааны болон соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд анхааран хамтын ажиллагааг хөгжүүлэхээ талууд уулзалтын үеэр байр сууриа илэрхийллээ.
- Үзэсгэлэн солилцох
- Музейн мэргэжилтнүүдийн солилцооны хөтөлбөр
- Хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны төсөл хэрэгжүүлэх
- Э/ш-ний хурал зохион байгуулах
- Ном хэвлэл, бүтээл хэвлүүлэх
- Казакстаны Үндэсний музейн үйлчилгээнд нэвтрүүлсэн дижитал тенхологийн туршлагаас суралцах зэрэг олон талт чиглэлээр хамтран ажиллах боломж буйг онцлон тэмдэглэв.