Монголын Үндэсний музей нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 343 дугаар зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН-гоо Билгийн тооллын XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн отгон өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 206 дугаар захирамжаар хүлээн авлаа.
Монголын музейн хөгжлийн 100 жилийн түүхэнд музейн хөгжлийн эх суурийг тавьж, эх орныхоо түүх, соёлын өв дурсгалыг нандигнан хадгалж, судлан сурвалжилж, монголын болон дэлхийн үзэгчдэд толилуулж буй Үндэсний хэмжээний музей билээ.
Монголчуудын төрт ёсны баяр Цагаан сарын босгон дээр музейн түүхийг бичилцсэн үе үеийн музейн удирдлага, ахмад зүтгэлтэнүүд, энэ үед мөр зэрэгцэн ажиллаж буй бүх музейчид МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН хамт олонд баярын мэнд хүргэе!
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилдээ эрдэм билэг төгс, хүч чадал төгөлдөр, ажил бүтээл нь дэлгэрч, эрүүл энх саруул сайхан байхын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье!
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ХАМТ ОЛОН
2025.02.28