МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Монгол орон даяар 2025 оны 03 дугаар сарын 07-13-ны өдрүүдэд #МузейнНээлттэйӨдрүүд2025 арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулж, бүх насныханд нээлттэй үйлчилж өнөөдөр өндөрлөж байна. Эдгээр өдрүүдэд манай музейгээр нийт 12379 үзэгч зочилжээ. Үзэгчдийн насны бүлгээр нь авч үзвэл Насанд хүрэгсэд - 4773; 0-16 насны хүүхэд- 5120; Оюутан -2611; Ахмад настан -742; Тусгай хэрэгцээт үзэгч- 213 тус тус байна. Музейг зорин ирж үйлчлүүлсэн нийт үзэгчиддээ баярлалаа.

Энэ жилийн музейн нээлттэй өдрүүд арга хэмжээд тус музей нь “Сар шинийн үнэт бэлэг-өв тээсэн үнэ цэн" Duut Urlan LLC түр үзэсгэлэнг толилуулав.

XX зуун: Ардын хувьсгалын анхны долоо" , Монголчуудын уламжлалт тоглоом наадгай" боловсролын хөтөлбөрийг зохион байгуулж нийт 717 хүн хамрууллаа.

Мөн залуу үеэ сурган хүмүүжүүлэх, эх түүхээ танин мэдэхэд нь зориулж сэдэвчилсэн нээлттэй лецкийг музейн танхимд 2 удаа зохион байгуулав. МҮМ-н Эрдэм шинжилгээний ажилтан С.Хос-Эрдэнэ "Улсын бага хурлын дарга Лосолын Лааганы намтар түүх" нээлттэй лекцийг, Эрдэмтэн судлаач Д.Баатархүү "Монгол шатрын бэлгэдэл" сэдэвт лекцэд 120 хүнд хүргэлээ.

Монголын Үндэсний музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ эдгээр өдрүүдэд танхимдаа ажиллаж үзэгчдийг чиглүүлэх, аюулгүй байдлыг хангах, тайлбарт үйлчилгээ болон боловсролын хөтөлбөрөө зохион байгуулан ажиллаллаа.