Тус үзэсгэлэн нь хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны “Цайны их зам”-ын талаарх гэрэл зургийн сэдэвчилсэн тусгай үзэсгэлэн юм. 

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр болсон бөгөөд нээлтийн ёслолд хоёр улсын албаны хүмүүс, судлаачид, түүх, соёлыг сонирхогч үэзгч олон нийтхүрэлцэн ирсэн. онгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн , Монголын Үндэсний музейн захирал Г.Энхбат, ЮНЕСКО-ийн Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын Зөвлөл (ICOMOS)-ийн Зөвлөх Хорооны гишүүн Н.Уртнасан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи, БНХАУ-ын Хүбэй мужийн музейн дэд захирал Ли Ци, Хүбэй мужийн музейн куратор Жан Мин болон бусад хүндэт зочид байлцлаа.

Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч БНХАУ-ын Хүбэй мужийн соёл, аялал жуулчлалын газар, Зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, БНХАУ-ын Хүбэй мужийн музей Дэмжигч байгууллагаар Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын урлагийн үзэсгэлэн, Чиби шахмал ногоон цайны музей, Хүбэй цайны групп (Жаоличао цайны үйлдвэр), Ичан Цай Групп ХХК, Хүбэй Чаншэнчуань цай хангамжийн ХХК тус тус хамтран ажиллав.