ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

Монголын Үндэсний музей нь "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-той хамтран ажиллах санамж бичиг байгуулан олон сургалтыг хамтран зохион байгуулж байгаа билээ. #МонголдЗочлохЖил #WelcometoMongolia, #GoMOngolia аяны хүрээнд бид Монгол орныг зорин ирэх жуулчдад эх түүхээ сурталчлах, хөтөч тайлбарлагч нараа чадавхжуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгараад байгаа билээ.

Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх нь эх орноо дэлхий дахинаа сурталчлахад хамгийн чухал ур чадварын нэг болоод байгаа юм.

2024 оны 02 сарын 18-ны өдөр "Монголын Үндэсний музейг англи хэлээр тайлбарлах нь" сургалтыг 2 дахь удаагаа болж 23 хөтөч тайлбарлагч хамрагдлаа. Уг сургалтыг "Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багш Б.Батмөнх амжилттай удирдан явуулсан юм. Сургалтанд хамрагдсан хөтөч тайлбарлагч нартаа болон Багш Б.Батмөнхөд талархснаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе!

Энэхүү сургалт нь 3 дугаар сард дахин зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна.