Санамж бичгийн хүрээнд талууд хамтран ажиллаж Монголд зочилж буй аялагч жуулчдад аяллын болон музейн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Жуулчны хөтөч тайлбарлагчаар ажиллах хөтөч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтууд зохион байгуулснаар музейн тайлбарлагчид болон хувийн хэвшилд ажиллаж буй жуулчны хөтөч тайлбарлагч нарын ур чадвар сайжрах, үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхэд талууд анхаарч ажиллах юм.
Та бүхэндээ ажлын амжилт хүсэн ерөөе!