Монголын Үндэсний музей нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Катарын Үндэсний музейтэй 2020 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, 2022 онд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар улсын нийслэл Доха хотод “Нүүдэл" (On the Move) олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан. Хоёр музейн хамтын ажиллагаа цар хүрээгээ тэлж музейн салбарт хамтран ажиллаха харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурж байна.
Катарын Үндэсний музейн захирал,эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани тэргүүтэй төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс Монгол улсад зочлон Монголын Үндэсний музейд ажиллаж, музейн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан түүхэн, тэмдэглэлт үйл явдал боллоо.
Энэхүү хамтын ажиллагааны эхний үйл ажиллагаа нь 2024 онд Монгол улс, Катар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Катарын Үндэсний музейгээс Монгол улсад тусгай үзэсгэлэнг 04 дүгээр сард зохион байгуулж монголын үзэгчдэд толилуулах юм.
Монгол зочилсон Катарын Үндэсний музейн Удирдлагын баг