Монголын Үндэсний музейн "УХААНТ ЦЭЦЭНХҮҮГИЙН МУЗЕЙН АЯЛАЛ" боловсролын хөтөлбөр нь Монголын угсаатны бүлгүүдийн хувцас, гоёл чимэглэлийг хүүхэд багачуудда таниулах, өв соёлоо сурталчлах таниулах зорилгоор анх халх монголчуудын хувцас, гоёл чимэглэлийг таниулдаг эх хэрэглэгдэхүүнтэй байсан бол одоо буриад, казак үндэсний хувцас, гоёл чимэглэл бүхий шинэ эх хэрэгдэгдэхүүнээр баяжин өргөжлөө. Энэхүү хөтөлбөрөө жуулчдад зориулан музейн гадна талбайн боловсролын өргөөнд олон нийтэд нээлттэй толилуулж байна. Уг танин мэдэхүйн хөтөлбөр нь музейн тайлбарт аялал, боловсролын хөтөлбөрөөс бүрдэх цогц үйл ажиллагаа билээ.
Монголын Үндэсний музейд тавтай морилоорой.