МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ КЕМБРИЖИЙН ИХ СУРГУУЛИЙН НИЙГЭМ СОЁЛЫН АНТРОПОЛОГИЙН ТЭНХИМ, МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН МОНГОЛ УЛСАД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА.

Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн тэргүүн Доктор, Профессор Давид Снийт Монголын Үндэсний музейд айлчилж Захирал Л.Жаргал болон албаны хүмүүстэй уулзалт хийж, Хамтарсан үэзсгэлэн зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монголын Үндэсний музей болон Кембрижийн Корпус коллежийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн хамтарсан "Уламжлалт бөө, эмнэл засал ба хувьсан буй соёл" төслийн хүрээнд 2023 оны намар МҮМ-д тусгай үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд нээлттэй толилуулна.

Дэлхийн Монгол судлалын хэр хүндтэй сургууль, Монгол судлалын төв, Монгол судлаач эрдэмтэд хамтран ажиллаж, эрдэмтэн судлаачдаа солилцох, чадавхжуулах хамтын ажиллагааг шинээр эхлүүлж буйдаа Монголын Үндэсний музейн хамт олон маш их баяртай байна.

Кембрижийн Их сургуулийн археологи, антропологийн музей. БНХАУ-ын ӨМӨЗО-ны музейн цуглуулгаас уг үзэсгэлэнд дэлгэн олон нийтэд толилуулах юм. Ийнхүү уг үзэсгэлэнгийн гэрээнд талууд ийнхүү албан ёсоор гэрээ байгуулан хамтын ажиллагааны нэгэн шинэ алхмыг хийлээ.

Дэлхийн монгол судлалын нэр хүндтэй төлөөлөл Доктор, Профессор Давид Снийт, Кембрижийн Их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Дотоод Ази болон Монгол судлалын төвийн хамт олондоо ажлын амжилт хүсэн ерөөе!

Та бүхэндээ ажлын амжилт хүсье!