ЗУУН ДАМЖИХ УРЛАЛ

Монгол Улсын Ардын зураач, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Лэгшидийн Чуваамэдийн “Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр “Chuvaamed” уран бүтээлийн цомог ном, шинэ маркийг танилцуулав.

“Зуун дамжих урлал” уран бүтээлийн үзэсгэлэнд Л.Чуваамэдийн урын сангаас түүний гэр бүл, үр хүүхдүүдэд нь хадгалагдаж буй 50 гаруй бүтээл, нэрт сийлбэрчийн томоохон бүтээлүүдийн эх загвар, гар зургууд, МҮМ-н сан хөмрөгт буй уран сийлбэрээс дээжлэн толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн О.Чинбүрэн, С.Ганбаатар, Сүхбаатар, П.Анужин, М.Оюунчимэг, С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Үндсэн Хуулийн Цэцийн дарга О.Чинбат, БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх , Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюки, БНФУ-ын элчин Сэбастиан Сүрүн, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Менхнев, Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, Номун хан гавж Д.Чойжамц болон төр, шашин, соёлын төлөөлөл хүндэт зочид хүрэлцэн ирлээ. Та бүхэндээ баярлалаа.

Үзэсгэлэн 07 дугаар сарын 05-ыг дуустал Музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.

Эрхэм үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.