Хүүхдэд ээлтэй Монгол

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганаас Соёлын салбар хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлан ажиллахаа амлан гаргасан Соёлын яамны уриалгад Монголын Үндэсний музей Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдэж байна.

Эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид та бүхний худалдан авсан тасалбар бүрийн 1%-ийг хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулна.

ХҮҮХЭД БҮРТ ХАЙР ТҮГЭЭЕ!

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ