Цюрих хотын Риетбергийн музейн төлөөлөлтэй уулзлаа.

МҮМ-н захирал Л.Жаргал Музейгээ танилцуулав. 

 

Риетбергийн музейн сан хөмрөгийн эрхлэгч, Энэтхэг, Зүүн өмнөд Азийн урлагийн ахлах куратор Йоханнес Белц 2025 онд гаргахаар зэхэж буй Монголын эртний хотууд, Хархорум хотын археологийн олдворуудаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж буйгаа танилцуулан хамран ажиллах талаар санал солилцон уулзалт хийсэн билээ. Одоогийн байдлаар энэхүү үзэсгэлэнгээр Монгол-Германы хамтарсан Хархорин экспедицэд 20 гаруй жил ажилласан доктор Кристина Франкенийн судалгааны үр дүнг гаргах төлөвлөгөөтэй байгааг уламжлаад мөн нүүдэлчин ахуй, Хархорин хотыг харуулж, Монголчуудын талаарх Европчуудын түгээмэл ойлголтыг залруулж хотжилт болон олон улсын харилцаа холбоо хөгжсөн соёл урлаг, эдийн засгийн төв байсан гэдгийг харуулах зорилготойг онцлон тэмдэглэв.   Уулзалтын дараа Монголын Үндэсний музейн Захирал Л.Жаргал тус музейн үзүүллэгт буй Хархорум хотын тууриас олдсон үзмэр цуглуулгын дээжээс танилцууллаа. МҮМ нь энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах гэж буйд талархаж бйугаа илэрхийлээд Монголын Үндэсний музей нь цаашид хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ.