ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Хамтын ажиллагааны хүрээнд музейнүүд хамтын ажиллагаагаа өргөтгөж эрдэм шинжилгээ, музей судлалын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал, тусгай үзэсгэлэн зохион байгуулах, соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.

ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Үндэсний музей нь М.Н. Хангаловын нэрэмжит Урлагийн музей, Ц.С.Сампиловын нэрэмжит Буриадын байгалийн музей, Новоселенгинскийн нэрэмжит Декабристуудын музейг нэгтгэсэн баялаг цуглуулгатай музей юм. ОХУ-ын БНБУ-ын Хиагт хотын орон нутгийг судлах музейг "Сибирийн Эрмитаж" хэмээн нэрлэдэг хийгээд ХIX-XX зууны үеийн монголтой холбоотой үндэсний соёл, уламжлалын олон зуун үзмэрүүд хадгалагддаг билээ.

ТА БҮХНИЙ ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ.