ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ НЭГДЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д манай хамт олон нэгдэж Нийслэлийн Баянгол дүүргийн "Баянгол Агропарк" ОНӨТҮГ-ын талбайд 70 ширхэг шар хуайс тарилаа. Монголын Үндэсний музей #Тэрбуммод хөдөлгөөнд 5000 модтой музейн төгөл байгуулах зорилт тавьж музейн салбарын хамт олноо уриалан дуудаж байна.

Соёлын яам , Соёлын салбарынхан 10 дугаар сарын 04-ний өдрийн нээлтийн ёслолд байгууллага байгуулгаараа хамрагдав. Бидний тарьсан моддын усалгаа, арчилгааг "Баянгол Агропарк" хариуцана. Нийслэлийн баруун бүсийн иргэдийн амралт чөлөөт цагаа ногоон эко орчинд өнгөрүүлж, цэнгэг агаар, цэвэр орчныг бүрдүүлж, оюутан, сурагч, иргэдэд экологийн боловсрол олгох нэгэн бүтээн байгуулалт ийнхүү эхэллээ.

Эх орноо хөгжүүлж, эх дэлхийгээ хайрлая.