Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг 30 дахь удаагийн үндэсний “Номын баяр” 9-р сарын 17-19-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар зохион байгуулагдлаа.
Энэхүү номын баярт Монголын Үндэсний музей оролцож өөрсдийн эрхлэн хэвлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, олон нийтэд зориулсан гарын авлага, ном, сэтгүүл, музейн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн зэргээр оролцов.