“Үндэсний номын баяр – 2022” үзэсгэлэнд Монголын Үндэсний Музей оролцож байна.

“Үндэсний номын баяр – 2022” үзэсгэлэнд Монголын Үндэсний Музей оролцож байна.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жилд бүр зохион байгуулдаг номын баяр энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн, хаврын номын баяр “Өдөр бүр уншъя” уриатайгаар 5-р сарын 20-22-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү номын баярт Монголын Үндэсний Музей өөрийн алба төвүүдээс эрхлэн гаргасан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, олон нийтэд зориулсан гарын авлага, ном товхимол, цуврал сэтгүүл болон музейн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Их хотын уншигчид та бүхэн “Номын баяр” –таа идэвхтэй оролцож Монголын Үндэсний Музейн асарт зочлоорой.