Монголын Үндэсний Музей Олон улсын музейн өдөрт зориулан "УХААНТ ЦЭЦЭНХҮҮ" хүүхдийн драмын жүжгийн нээлтийг хийлээ.
Монгол ардын үлгэрийн баатар Ухаант Цэцэн хүү ардын бэлгэ, уламжлалт ухаан мэдлэг, аман зохиолын баялаг өвд тулгуурсан шинээр бүтээсэн хүүхдийн драмын нэг үзэгдэлт гурван бүлэг - хүүхдийн драмын жүжгийг ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРӨӨР олон нийтэд толилуулав.
Ерөнхий продюсер Л.Жаргал
Зөвлөх Д.Төрбат МУСГЗ, Төрийн соёрхолт яруу найрагч
Зохиолч Х.Ононбал
Найруулагч Д.Саранхүү /СТА /
Хөгжмийн зохиолч Б.Наранбаатар /СТА/
Жүжгийн дууны шүлгийг О.Бяруузана – МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч
Жүжгийг 49 театрын дэргэдэх “Цоглог энтертаймент ТТБ”-ийн уран бүтээлч хүүхдүүд тоглож буй ба драмын жүжгийг үзэгчдэд хүргэлээ.
Уран бүтээлч хүүхдүүддээ амжилт хүсье. Эх түүхээ эрдэм болгон суралцая.