card

Мэндчилгээ

story-image

Монголын Үндэсний Музейд тавтай морилно уу.

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй эрхэм таны амар амгаланг эрье!

Монголын Үндэсний музей нь Монгол нутагт хүн анх үүссэн цагаас одоо хүртэлх үеийн монголын түүх, соёл, археологи, угсаатны зүйн үзмэр, цуглуулгыг дэглэн олон нийтэд толилуулж Монголын түүхийг цогцоор нь үзүүлдэг, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх музейг мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг үндэсний хэмжээний соёл, эрдэм шинжилгээний төв байгууллага юм. Байнгын үзүүллэгийн 9 танхимтай, 60 000 гаруй үзмэр цуглуулгатай, түүх, угсаатны зүйн 13 сан хөмрөгтэй, 60 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, жилдээ 160 000 орчим үзэгчдэд үйлчилж байна. Энэхүү цахим хуудсаар музейн үйл ажиллагаа, эрхэм үзэгч, үйлчлүүлэгч танд шаардлагатай мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх бөгөөд цаашид Монголын түүх, соёлыг хойч үедээ өвлүүлэх, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх их үйлсэд та бүхэнтэйгээ хамтран ажиллахад таатай байх болно.