nmm@nationalmuseum.mn (+976) 70110911, 70110913
MN / EN / MNG
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
NATIONAL MUSEUM OF MONGOLIA
← Бүх мэдээ
Мэдээ 2026-10-10

"ҮДШИЙН МУЗЕЙ- СОЦИАЛИЗМААР АЯЛЦГААЯ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын Үндэсний музейн "Үдшийн музей – Социализмаар аялцгаая" тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 09-ны үдэш албан ёсоор нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, үзэгч сонирхогчид 200 орчим зочин оролцов. Нээлтийн үйл ажиллагааг Монголын Үндэсний музейн захирал, Соёл судлалын доктор Д.Отгонсүрэн нээж үг хэлэв. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинэ Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаяр мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. "Социализмаар аялцгаая" үзэсгэлэнг хүндэтгэлийн тууз тууз хайчилж албан ёсоор нээсэн бөгөөд үзэсгэлэнг дэмжин ажилласан байгууллагуудаддаа "Социализмаар аялцгаая" каталогийн дээжийг гардуулан өглөө. Нээлтийн хөтөлбөрт Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын симфони найрал хөгжмийн тоглолт, "Хөдөлмөрчид" дуу, "Бүтээн байгуулалт" бүжиг болон Улсын Драмын Эрдмийн Театр уран бүтээлчдийн оролцсон жүжигчилсэн тоглолт багтсан нь арга хэмжээнд урлаг, соёлын онцгой уур амьсгал бүрдүүлэв. "Социализмаар аялцгаая" үзэсгэлэн нь Монгол Улсын түүхийн нэгэн чухал үеийг эргэн харах, тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг олон нийтэд олгож буйгаараа ач холбогдолтой юм. Музейн үзэсгэлэн, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан түүхэн өвийг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ үе үеийн түүхэн туршлагыг эргэцүүлэн ойлгох нөхцөлийг бүрдүүлж байна. Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй "Үдшийн музей – 7 хоног" арга хэмжээ нь музейн үйлчилгээг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх, соёлын өвийг сурталчлан таниулах, иргэдийн түүх, соёлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тус үзэсгэлэн 2026 оны 10 сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 19 хүртэл ажиллана. Музейн үдшийн музейн 7 хоног 10 сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд үргэлжилж 09:00-20:00 цаг хүртэл музейн нээлттэй ажиллана. (Үзэсгэлэнгийн тасалбар нь 10 000 төгрөг) Үдшийн музей-Социализмаар аялцгаая үзэсгэлэнд тавтай морилоорой. 📍 Монголын Үндэсний музей 🏛 "Үдшийн музей – 7 хоног" 📖 "Социализмаар аялцгаая" үзэсгэлэн Дэмжин ажилласан: Өгөөж-Чихэр боов ХХК @Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга @Улсын Драмын эрдмийн чуулга @Монголын Угсаатны зүйн гэр музей

ЗУРГИЙН ЦОМОГ
Дараах → ШИНЭ ҮЗЭСГЭЛЭНГ ОЛОН НИЙТЭД ТОЛИЛУУЛНА

Цагийн хуваарь

Даваа – Баасан09:00 – 18:00
Бямба, Ням09:00 – 18:00
Улсын баярын өдрүүд10:00 – 16:00
Тасалбарын үнэ
Том хүн20,000₮
Сурагч, оюутан10,000₮
ХүүхэдҮнэгүй
Хөтөчтэй турҮнэгүй
ТАСАЛБАР АВАХ