Монгол төрийн зүтгэлтэн, Тэргүүн сайд Гадинбалын Чагдаржав 1869-1915 он” үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Түр Засгийн ерөнхийлөн захиран шийтгэгч яамны Тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Түшээт засаг хошой Чин ван Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн зүтгэлтэн, Тэргүүн сайд Гадинбалын Чагдаржав 1869-1915 он” үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.

XX Зууны Монголн сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн хувьсгалын удирдагчдын нэг нь Г.Чагдаржав билээ. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Г.Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2019.6.28-ны өдрийн №265 дугаар  тогтоолыг хэрэгжүүлэх олон талт ажлын хүрээнд "Чагдаржав сан"-аас санаачлан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошууны газрын зураг, нутгийн цэс, ноёдын гэрийн үеийн бичмэл, өргөмжлөл, уг эх, Г.Чагдаржавын засаг залгамжилсэн, албанд томилогдсон, хэргэм зэрэг шагнагдсан, хүрээний Түр засгийн газар, Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч Яамны тэргүүн сайдаар ажилласан, олон улсын гэрээ хэлэлцээрт оролцсон, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалан таван замын байлдаанд оролцсон зэрэг үйл явдалд холбогдох зарлиг, харилцсан бичиг, захидал зэрэг олон сонирхолтой ховор баримт бичиг, гэрэл зургуудыг дэлгэн тавьж толилуулж байна. 

Хүндэт үзэгчид Та бүхнийг энэхүү үзэсгэлэнг таалан сонирхохыг урьж байна. 

Үзэсгэлэнгийн нээлт: 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 16:00 цаг болно. 

Үзэсгэлэн 2019 оны 11 сарын 29-ний өдрөөс 12 сарын 07 хүртэл  Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.