МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕД ХОЛБОГДОХ  АРХЕОЛОГИЙН НЭЭЛТ: “МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС”                      Хэвлэлийн бага хурлын урилга

          

       Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

      Энэхүү шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд болно. Уг хэвлэлийн бага хурлаар нээлт болж буй шинэ ховор олдворуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлнэ. Уг хэвлэлийн бага хурлаар энэхүү шинжлэх ухааны нээлтийг хийсэн эрдэмтэн судлаачид сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

       Хүндэт Сэтгүүлчид Та бүхнийг Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох шинэ үзмэрийн нээлт танилцуулгад урьж байна. 

            Хэвлэлийн бага хурал болох газар: Монголын Үндэсний музей

            Хугацаа: 2019.08.16-ны 11.00 цаг

            Холбогдох утас: 70110913, 99123922