Үзэсгэлэнгийн нээлтэнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейн захирал Татъяна Анатолывна Бороноева болон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ажилтан албан хаагчид, бусад олон зочид хүрэлцэн ирлээ. Та бүхэнд баярлалаа.

Энэхүү үзэсгэлэн 8 дугаар сарын 12-25-нд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана. Эрхэм хүндэт үзэгчид Та бүхнийг урьж байна.