“МУЗЕЙН МЭДЭЭЛЭЛ” СЭТГҮҮЛД МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА.

Агуулга:

  1. Музейн түүхт 95 жил: Энэ онд тэгш ойн баяраа тэмдэглэсэн Музейдын мэндчилгээ. 
  2. Музейтэй Монгол аян : Онцлох үйл явдал, гадаад, дотоод үзэсгэлэнгийн мэдээ, мэдээлэл 
  3. Уламжлал, шинэчлэл:  Музейг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон ахмадууд, одоо ажиллаж буй шилдэг ажилтны тухай хөрөг, хамт олны талаарх дурсамж. Сэтгүүл зүйн бичлэгийн ямар ч төрөл байж болно.  Хэмжээ А4/2-4  хуудас.  /1 Музейгээс 1 материал/
  4. Шинэ үеийн цуглуулга: Хамгийн сүүлд музейн сан хөмрөгт бүртгэгдсэн шинэ үзмэр, олдвор
  5. Шинэ музей:  Шинээр барьж буй музейн тухай 

Техникийн шаардлага:

  • Гэрэл зураг файл нь - JPEG , хэвлэлийн чанар хангасан өндөр чанартай, зураг тус бүр нь тайлбартай текстээс тусдаа байна.
  •  Бичвэрийг  word2010 стандарт файлаар, үсгийн фонт Arial 12, мөр хоорондын зай 1,5-тай, үг үсгийн алдаагүй, зөв яруу сайхан найруулгатай байна. 

 

(Жич: Хугацаа хоцорсон материалыг сэтгүүлд нийтлэх боломжгүй тул заасан хугацаанд илгээхийг анхаарна уу.) 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Жуулчны гудамж-1

Улаанбаатар-14201

Утас: 70110913

И-мэйл: nmm@nationalmuseum.mn

Веб:  http:// www.nationalmuseum.mn 

 

 

Сэтгүүлийн зөвлөл

2019.07.29