Үнийн санал авах урилга

Монголын Үндэсний музейн захиргаа нь барилгын компани болон барилгын засварын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс музейн гадна пасад засах засварын ажил гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Санал илгээгч нь дараах шаардлага хангасан баримт бичиг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд: 

  1. 1. Улсын бүртгэлийн гэрчилгээ 
  2. 2. Татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөргүй талаарх тодорхойлолт
  3. 3. Ижил төрлийн ажил үйлчилгээг 3-аас доошгүй жил гүйцэтгэсэн туршлагатай байх бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт

Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Хугацаа: 2019 оны 07 сарын 20-ны өдрийн 17.00 цагаас өмнө 

Хаяг:

УБ-14201, Жуулчны гудамж-1.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Холбогдох утас: 70110916