Хятан Их Ляо улс: БНХАУ-ын ӨВӨР МОНГОЛЫН ХЯТАНЫ ШИЛДЭГ ҮЗМЭР

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд БСШУС-ын Дэд Сайд Г.Ганбаяр

 

БСШУС Яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн    

                                                       

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат

 

Монголын Үндэсний музейн Захирал Д.Сүхбаатар        

           

БНХАУ-ын ӨМӨЗО-ны дарга Бу Шяа Лин

 

БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шинь Хай Мин

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Соёлын Аташей Ли Вэй 

 

Өвөр Монголын музейн Захирал Чень Ён Жи  болон эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирлээ.

 

Хятанчууд нь Монголтой хэл, угсаа нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд  IX зууны үеэс аажмаар хүчирхэгжин X зуун гэхэд Төв Азийн томоохон улс болж хөгжсөн байна.

Хятанчууд нүүдлийн болон суурин соёлыг хослуулан хөгжиж хот суурин босгон газар тариалан эрхэлж, гар урлал, төмөрлөг боловсруулах технологи, худалдаа арилжаа хурдацтайгаар хөгжүүлсэн байна. Хэрэм цайз, хот суурин, сүм хийд, дуган, чулуун гүүр барихдаа уран барилгын өвөрмөц донж маягийг ч хөгжүүлсэн байна. Тэд Их, бага 2 төрлийн бичиг үсэгтэй хийгээд уран зохиол, аялалын тэмдэглэлээрээ алдартай.

Орчин үеийн Өвөр Монголын нутагт Хятан нарын үлдээсэн түүх, соёлын дурсгал арвин бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”–ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй ховор нандин үзмэрүүдийг цогцоор үзэх боломжтой. Эдгээр олдворуудын дийлэх нь Хятан нарын оршуулгын зан үйл, бунхант байгууламжийн өвөрмөц дурсгалууд юм.  Чэнь-Гуо гүнжийн бунханы олдвор гүнжийн алтан баг, мөнгөн гутал, алтан чимэгтэй мөнгөн дэр зэрэг олон хосгүй үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой.  Хятан улсыг 1115-1125 онд зүрчидүүд мөхөөсөн бөгөөд нэг хэсэг Хятанчууд Елюй Дашийн удирдлагаар баруун зүгт нүүж түүхэнд Хар Хятан (Баруун Ляо, Каракитай) гэсэн улс байгуулсан юм.