Соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

Тус өдөрлөгөөр бид музейнхээ үйл ажиллагаа, олон нийтэд зориулсан үйлчилгээ, Боловсрол танин мэдэхүйн ажлаа танилцуулах, сурталчилгаа, мэдээллийн ажлын сацуу музейн эрдэм шинжилгээ, судалгааны ном бүтээлүүдээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. 
Монголчуудын уламжлалт ноглоом Хорол, Үйчүүр тоглоомыг сонирхсон хүмүүст зааж, тоглуулан, идэвхтэй оролцсон хүмүүсийг “Гэр бүлээрээ музей үзэх эрх”-ийн бичгээр урамшуулав. 
Манай музейн асраар зочилсон хүмүүс музейн үйл ажиллагаа, үзмэр цуглуулга, музейн байршлын талаар асууж, ахмадууд маань монголынхоо түүх, уламжлалт өв соёл, биет үзмэр цуглуулгаа хайрлан хамгаалах талаарх сургаал, санал бодлоо илэрхийлж, хүүхэд залуучууд маань музейн цуглуулгад тулгуурласан танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдан чөлөөт цагаа мэдлэгтэй, хөгжилтэй өнгөрүүллээ. Биднийг дэмжин үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.