Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе!

05 дугаар сарын 31-06 дугаар сарын 5 хүртэл “МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ-МИНИЙ ИРЭЭДҮЙ” гар зургийн үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран толилуулна. Монгол орны өнцөг булан бүрт суугаа 300 гаруй хүүхдүүдийн зурсан гар зургаас бүрдэж буй уг үзэсгэлэн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

06 дугаар сарын 1-ээс 5-ныг дуустал музейн түр үзэсгэлэнгийн танхимд “БИД НЭГ НАРНЫ ДОР” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Итгэл Олон улсын /Hope International/ байгууллагатай тус тус хамтран зохион байгуулж байна.  Бид нэг наран дор үзэсгэлэнгийн бүтээлүүд нь дүрвэгч хүүхдүүд хэрхэн амьдарч, сурч боловсорч буйг Монголын хүүхэд багачуудад танилцуулах зорилготой билээ.

Хүндэт үзэгчид, ээж аавууд та бүхэн хүүхэд багачуудаа баярлуулан музейгээр зочилоорой.