ЭРХЭМ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТАНАА

Манай сэтгүүлд тавих шаардлага:
Нүүдэлчдийн өв судлал эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл нь жилд 1 дугаар гарах бөгөөд  Археологи, Антропологи, Түүх судлал, Угсаатны зүй, Урлаг судлал, Байгалийн шинжлэл гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Мөн сэтгүүлийн дугаар бүрд эрдэм шинжилгээний шүүмж, тэмдэглэл, тус музейгээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, семинар, шинэ ном бүтээл, мөн хамтарсан судалгааны төслийн тухай танилцуулга багтана. 
Тус цуврал бичигт хэвлүүлэх эрдэм шинжилгээний өгүүлэлд дор дурдсан нийтлэг шаардлага тавигдах болно. 
1. Эрдэм шинжилгээний шаардлага:
-Монголын түүх, археологи, антропологи, угсаатны судлал, байгал, нийгмийн ухааны шинжлэл зэрэг шинжлэх ухааны тодорхой асуудлыг авч үзсэн байх,
-Орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйн шаардлагад нийцсэн байх,
-Судалгааны шинэ, шинэлэг санаа, дүгнэлт, гаргалаа дэвшүүлсэн байх,
- Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байх
-Өгүүлэл болон товчлолоо цуг өгөхдөө цаас болон цахим хэлбэрээр өгч сэтгүүлийн редакцтай холбоотой байх,

2. Техникийн шаардлага
-Өгүүлэл нь монгол, англи, орос, франц хэлний аль нэгээр бичигдсэн байх
-Монгол хэлээр бичсэн өгүүлэл орос буюу англи товчлолтой, харин бусад хэлээр бичигдсэн өгүүллүүд монгол товчлолтой байх
-Үсгийн фонд: Arial 
-Үсгийн хэмжээ: 12
-Мөр авалт: Single
-Догол мөр: 5 нэгж 
-Өгүүллийн хэмжээ: 5-20 нүүр
-Эшлэл зүүлтийг хуудас бүрт үндсэн бичвэр дунд хийсэн байх, 
-Ном зүйг стандартын дагуу хийсэн байх. 
3. Хугацаа
- Сэтгүүлд орох материал нь дээрх шаардлагыг хангасан байх бөгөөд 6 дугаар сарын 1-ний доторт багтаан авна 
Сэтгүүлийн хаяг: 
Монголын Үндэсний Музей
Жуулчны гудамж-1 
Улаанбаатар-14201
Утас:70110917, 88017873 
E mail:Nuudelchdiinuv2019@gmail.com 
Web:www.nationalmuseum.mn

“Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлийн ном зүйд тавигдах шаардлага:
Ном, зохиолын эшлэл 
Үндсэн бичвэр дунд: [Дашдулам., Наранчимэг., 2011:50], ном зүйд: Дашдулам Д. Наранчимэг Ж., 2014. Нийслэл Хүрээний голын чойжин сахиусын сүм буюу Догшидын орон. Улаанбаатар. 
Үндсэн бичвэр дунд: [Rudenko, 1970:15-16], ном зүйд: Rudenko S.I. 1970. Frozen tombs of Siberia. Berkeley and Los Angeles.
Сонин, сэтгүүлийн эшлэл
Үндсэн бичвэр дунд: [Батсайхан, 2011:41], 
ном зүйд: Батсайхан З., 2011. Рун, Ди, Ху нар ба нүүдлийн мал аж ахуйн хөгжлийн зарим асуудал. Study Archaeologica. Tom XXXI. Fasc 3. 
Үндсэн бичвэр дунд: [Баярсайхан, 2012:40], 
номзүйд: Баярсайхан Ж., 2012. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутгаас шинээр илрүүлэн олсон буган хөшөөд. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology. Vol 7. №1 (378). х. 39-50. 
Үндсэн бичвэр дунд: [Bendrey, 2007:1039], 
ном зүйд: Bendrey R., 2007. New methods for the identification of evidence for bitting on horse remains from archaeological sites. Journal of Archaeological Science 34, p. 1036-1050.
Гурваас дээш зохиогчтой бол үндсэн бичвэр дунд [Миллер нар, 2014:158], 
Ном зүйд: Миллер Б., Баярсайхан Ж., Эгиймаа Ц., Коновалов П.Б., Жокенсон Э., Мишел М., Жүди Л., Клейр Н. 2011. Шомбуузын бэлчир дэх Хүннүгийн дурсгал. Нүүдэлчдийн өв судлал. Тom XI. Fasc 13. 
Англи хэлээрх бүтээлийг ашиглах тохиолдолд, үндсэн бичвэрт: [Outram et al, 2009:1333], 
ном зүйд: Outram A.K., Stear N.A., Bendrey R., Olsen S., Kasparov A., Ziabert V., Thorpe N., Evershed R.P. The Earliest Horse Harnessing and Milking. Science, vol 323. p.1332-1335. 
Архивийн бичиг баримт эшлэх
Цахим мэдээллийн эх сурвалжаас эшлэх тохиолдолд footnote ашиглана.