Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ.

Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт байрлах Хүннүгийн үеийн язгууртны булш бүхий томоохон цогцолборийг ухаж, тоносон бүлэг этгээдийг баривчилжээ. Өвөг дээдсийнхээ булш бунхныг шунахайн сэдлээр ухаж төнхөн, түүх, соёлын өвийг хулгайлсан эдгээр этгээдийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс ШУА болон нутгийн ард иргэдийн тусламжтайгаар баривчилсан байна.Гол модны булш бол Монголын төвийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон цогцолбор дурсгал юм. Уг цогцолборт нийт 492 булш илэрч тэмдэглэгдсэн байна. Оршуулгын газрын дийлэнх булш нь үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн язгууртны булшнууд ажээ.

эх сурвалж eagle.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим музейн байр, ашиглалтын асуудалтай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон яам, нийслэлийн соёлын асуудал хариуцсан албаныхантай Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей болон Монголын үндэсний музейд очиж, музейн байр, ашиглалт, үзмэрийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай…” тул салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн байр, ашиглалт зэрэг энэ салбарт тулгарч байгаа зарим асуудлын хүрээнд санал солилцон, шийдвэрлэх гарц эрэлхийлэхээр зарим музейн үйл ажиллагаатай танилцаж байгаа гэдгээ хэлэв.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Монголын үндэсний музей 1924 онд нээгдсэн Монгол Улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 мянга орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж иржээ. Нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаар үзүүлдэг байна. Мөн өнөөдрийн байдлаар Нэн эртний Монгол орон, Эртний улсууд, Монголын эзэнт гүрэн зэрэг сэдэв, агуулгад хуваан дэглэсэн 9 танхимтай, мөн хүүхдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх музейн боловсролын өрөөг тохижуулан ажиллаж байгаа юм байна.

Музейн байранд нуралт, хазайлт зэрэг асуудал байхгүй ч музейн байр бүхэлдээ агааржуулалтын системгүй, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст музей үзэхэд зориулсан цахилгаан шат байхгүй зэрэг асуудлууд тулгамдаж байгаа аж.

Мөн музейн удирдлагууд “…харьяа байгууллагууд, хууль, цагдаагийнхан зарим аймгийн нутгаас олддог булш бунхныг бүртгэлжүүлэх, хамгаалах асуудал тулгамдаж байгаа…” талаар судалгаа, баримтад тулгуурлан ярьсан юм. Жишээ нь, Хөвсгөл аймгийн нутагт байх 100 гаруй булшийг хууль бусаар булш ухагсад ухаж, алт, үнэт эдлэл зэргийг нь авах төдийхнөөр эртний дурсгал, түүхэн олдворуудыг үгүй хийсэн явдал гарч байжээ. Гэтэл музейн зүгээс тэдгээр хууль бус ухагчдын гараар орж, сүйдсэн газарт археологийн хээрийн шинжилгээ, малтлага, судалгаа хийхэд л 1000 гаруй олдвор олдсон дотор дэлхийд хосгүйд тооцогдох хас хээтэй торго, нарийн сийлбэртэй ясан сая зэрэг олдож байжээ. Тиймээс булш, хиргисүүр зэрэг газруудыг харж, хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа гэсэн юм.

цааш үзэх

“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД - 2019

“Эх түүх, монгол соёлоороо бахархая” уриатайгаар Монголын Үндэсний музей 2019 оны 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд үзэгчиддээ үнэгүй үйлчилжэв.  Үзэгчид монголчуудын түүх, соёл, зан заншил, аж ахуйг харуулсан байнгын үзүүллэгийн 9 танхимаар аялахаас гадна “Монголчуудын уламжлалт тоглоом наадгай” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхож, Монгол тоглоом боловсролын ажилд хамрагдсан юм.  Энэ үеэр Монгол наадгай боловсролын ажилд 3161 хүн хамрагдаж монгол тоглоом наадайгаар тоглов. 
3 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд анги хамт олон, гэр бүлээрээ  17 736 үзэгч музейгээр зочлоод байна. Үүнд том хүн 6912, оюутан 4981, хүүхэд 5710, жуулчин 133 байлаа. 

Музейн нээлттэй өдрүүд

Эх түүх соёлоороо бахархан музейгээр тавтай аялаарай.

Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. 
Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах юм.
Халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээний хүрээнд музейнүүд 10 аас доош насныханд үйлчлэхгүй.

Манай музей нь  бага насны хүүхэд буюу 1-5 насныхан, 55-аас дээшхи өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй  иргэд хэдийд ч үнэгүй үзэх боломжтой билээ.

 

 

Музейн нээлттэй өдрүүд

Үзмэр түүх өгүүлэхүй

Эрдэм шинжилгээний хурал болно.

Эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний музейд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болно. 

Монгол улсад орчин цагийн музей үүсч, хөгжсөний 95 жилийн ойд зориулан, музейн үзмэр судалгааны ажлыг сайжруулах, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор сонирхолтой үзмэрүүдийг судалгааны эргэлтэд оруулах, түүгээр дамжуулан шинжлэх ухааны ул суурьтай мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Музейн цуглуулгад буй үзмэр бүрт хадгалагдаж буй мэдээллийг шинжлэх ухааны төрөл бүрийн арга зүйд тулгуурлан бүрэн хэмжээгээр илрүүлэн гаргаж, үзэгчдэд үнэн бодит, сонирхолтой мэдээлэл түгээх, түүх, өв соёлоороо бахархах, сонирхох сэдэл төрүүлэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг нэн чухал билээ. Тиймээс Монголын музейд болон ШУА-ийн хүрээлэнгүүд, Их, дээд сургууль, архивын судлаачид та бүхнийг аль нэг музей, хүрээлэнд хадгалагдаж буй нэгж үзмэр болон бүлэг цуглуулгын  талаарх судалгааны илтгэлээ энэхүү хуралд хэлэлцүүлж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.  Хурлын илтгэлүүдийг эмхтгэн хэвлэнэ.  Илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын  10-ны өдөр хүртэл хүлээн авна. 

Эрхэм Та “ҮЗМЭР ТҮҮХ ӨГҮҮЛЭХҮЙ” сэдэвт хуралд хэлэлцүүлэх илтгэлээ дараах шаардлагад нийцүүлнэ үү.

Судалгааны шинэ мэдээ баримт танилцуулсан, шинэ санаа дэвшүүлсэн байх

Илтгэл нь монгол, орос, англи хэлний аль нэг хэлээр бичигдэх

Илтгэлийн хэмжээ - (А4) 3-10 нүүр хүртэл

Илтгэлийн товчлол  - 50 үгнээс илүүгүй байх

Үсгийн фонд - Times New Roman, үсгийн хэмжээ 12

Мөр хоорондын зай - Single

Догол мөр 5 нэгж

Хавсралт зураг -  JPEG, TIF өргөтгөлтэй, хэвлэлийн шаардлага хангасан байх.

Ишлэл зүүлтийг үндсэн бичвэр дунд ( ) хаалтанд, зохиогчийн нэр, бүтээлийн он, тодохойлох цэг, хуудасны дугаар гэсэн дараалалаар бичнэ. Жишээ нь: (Дорж 1981:54). Ном зүйн жагсаалтын илтгэлийн бичвэрийн ард зохиогчдийн нэрсийн цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ. Жишээ нь:

Баярсайхан Ж., Брайн Миллэр. (2008). Хүннү булшны тахилгын байгууламж болон бүтцийн зарим асуудал.   Нүүдэлчдийн өв судлал.  Tom. VIII, Fasc. 9. УБ.

Баярхүү Н., Төрбат Ц. (2010). Монгол Алтайн өвөр бэлийн буган чулуун хөшөөд.  Studia Archaeologica. Tom. (IX) XXIX, Fasc.5. УБ.

Зөв бичих дүрмийн болон хэл найруулгын алдаагүй бичигдсэн байх

ИЛТГЭЛИЙГ ДООРХ  ЦАХИМ ХАЯГТ ИЛГЭЭНЭ ҮҮ 

egiimaats451@gmail.com

Холбоо барих утас: 91179155,  96898822

 

 

Үзмэр түүх өгүүлэхүй