“Олон улсын музейн өдөр”

Музейг олон нийтэд таниулах, Музей нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм соёлын  байгууллага болохыг  олон нийтэд сурталчлах зорилготой. Жил бүрийн Тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөлийн (ОУМЗ) XI бага хурлаас Олон улсын музейн өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. 1990-ээд оны сүүлчээр Монголын Үндэсний түүхийн музей энэд өдөр үнэгүй үйлчилж эхэлсэн бөгөөд 2003 оноос ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо Монголын музейчид энэ өдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. ОУМЗ –аас жил бүр зарласан урианы дор орон орны музейнүүд олон нийтэд зориулсан үйл ажллагаагаа зохион байгуулдаг. 2015 онд “Музей тогтвортой нийгмийн төлөө” байсан бөгөөд Монголын Үндэсний музей Эртний Түрэгийн хаант улсын Билгэ хааны алтан титэмийг цаасаар хийж, хүүхэд сурагчдад өмсүүлж, тайлбарласан.  Олон нийтэд хөнгөлттэй үнээр үйлчилдэг. 2016 онд “Музей ба соёлт ландшафт”, 2017 онд “Музей ба ээдрээт түүх” уриан дор тус тус олон улсын музейн өдрийг зохион байгуулсан.