Олон нийт, боловсролын ажлын хөтөлбөр

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Монголын Үндэсний Музейн олон нийт, боловсролын ажлын хөтөлбөр нь дараах үндсэн үйл ажиллагааны хүрээнд ажиллана.

  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, Дээд сургууль, Коллежийн оюутан, ахмад настан, насанд хүрэгсэд, бага насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр музей болон музейн гадуурх орчинд танин мэдэхүйн сургалт, идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилахад бие даан эсвэл бусад мэргэжлийн байгууллагатай хамтрана.
  • Үйл ажиллагааны хэлбэр нь: сургалт, нүүдлийн болон суурин үзэсгэлэн, семинар, давтан сургалт, лекц, дугуйлан, урлагийн тоглолт, фестивал, өдөрлөг, богино хугацааны сэдэвчилсэн аялал, үдэшлэг зэрэг байна.
  • Хүүхэд, олон нийтэд зориулсан музейн хэвлэмэл сэтгүүл, гарын авлага бэлтгэх
  • Музейн албан ёсны цахим талбарт боловсрол, олон нийтийн үйл ажиллагааг мэдээлэх, холбоо тогтоох, мэдээллийн эх сурвалжийг нийтлэх ажлыг хийнэ.