Гэр бүл

Зорилго: Гэр бүлийн гишүүдийн хамтдаа байх цагийг бий болгох, мартагдашгүй дурсамж үлдээх, монгол ёс заншил таньж мэдүүлэх

Зорилтот бүлэг: Гэр бүлүүд /гишүүдийн тоо 2-5 хүн /

Хэрэгжиж эхэлсэн он: 2004

Тайлбар: Музейн танхимд монгол гэрийн дэлгэрэнгүй тайлбар сонсгоно. Монгол гэр хамтдаа барьж, гэр дотор дагах зан заншил, бэлгэдлийн талаар ярилцаж, оньсого таавар тааж, ертөнцийн гурав хэлэлцэж, уламжлалт тоглоом наадгай тоглож, үлгэрийн ном уншиж цагийг хөгжилтэй өнгөрөөнө.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Зорилго: Хүүхэд багачуудыг баярлуулах

Зорилтот бүлэг: 0-16 нас

Хэрэгжиж эхэлсэн он: 1990-ээд оны сүүл

Тайлбар: 0-18 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж, дурсгалын зураг авахуулах, монгол үндэсний хувцас өмсөх, уламжлалт тоглоом наадгай тоглох.

Олон улсын музейн өдөр

Зорилго: Музейг олон нийтэд таниулах, Музей нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм соёлын  байгууллага болохыг  олон нийтэд сурталчлах зорилготой.

Зорилтот бүлэг: Олон нийт

Хэрэгжиж эхэлсэн он: 1998-ээд оны сүүл

Тайлбар: Жил бүрийн Тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөлийн (ОУМЗ) XI бага хурлаас Олон улсын музейн өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. 1990-ээд оны сүүлчээр Монголын Үндэсний түүхийн музей энэ өдөр үнэгүй үйлчилж эхэлсэн бөгөөд 2003 оноос ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо Монголын музейчид энэ өдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. ОУМЗ –аас жил бүр зарласан урианы дор орон орны музейнүүд олон нийтэд зориулсан үйл ажллагаагаа зохион байгуулдаг. 2015 онд “Музей тогтвортой нийгмийн төлөө” байсан бөгөөд Монголын Үндэсний музей Эртний Түрэгийн хаант улсын Билгэ хааны алтан титэмийг цаасаар хийж, хүүхэд сурагчдад өмсүүлж, тайлбарласан.  Олон нийтэд хөнгөлттэй үнээр үйлчилдэг. 2016 оны уриа “Музей ба соёлт ландшафт” – Музей ба соёлын орчин”

Эх түүхээрээ аялахуй

Зорилго: Монголын ойрхи цагийн түүхийн  онцгой чухал үйл явдлуудыг хүүхэд залууст таниулж, эх оронч үзэл төлөвшүүлэх.

Зорилтот бүлэг: 11-18 нас, оюутан

Хэрэгжиж эхэлсэн он: 2014 он

Тайлбар:

“Эх түүхээрээ аялахуй аян”-ны хүрээнд

  1. Тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгын өдөр-1945.10.20
  2. Монгол бахархлын өдөр-Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн
  3. Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр-1924.11.26
  4. Ардчиллын анхны цуглаан-1989.12.10,
  5. Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр-1911.12.29

оюутан, сурагчдад төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.