ЕСӨН ЭРДЭНЭ

 

 

 

 

Монголын Үндэсний Музей, Богд хааны ордон музей, Геологи, эрдэс баялгийн музей болон Монгол шуудан хамтран “ Есөн эрдэнэ”  хэмээх есөн нэрийн марктай нэг  хэлхээ маркийг худалдаанд гаргалаа. Тус нэг хэлхээ маркан дээр байгаль дээр оршин байдаг есөн эрдэнийг, монголчуудын  хамгийн өргөн хэрэглэдэг эдлэл хэрэглэлийн хамтаар дүрсэлсэн. Мөн түүх соёлын хосгүй үнэт өв болох “ Улаан сахиус” цамын шүрэн баг, Дондогдулам хатны маргад шигтгээтэй “Сувдан тоорцог”, есөн эрдэнэ шигтгэсэн “Танан хөөрөг” зэргийг  дүрсэлжээ.