“Алтан Соёмбо” хөтөлбөр

Зорилго: Хүүхэд залуучуудад Монгол улсын гүйлгээний мөнгөн тэмдэгтүүд  болон “Соёмбо” үсгийн утга бэлэгдэл, ач холбогдлыг таниулах,  ойлгуулах

Зорилтот бүлэг: Хүүхэд, залуучууд

Хэрэгжиж эхэлсэн он: 2017

Тайлбар: Олон улсын музейн өдрийг угтан Монголын Үндэсний музейгээс зохион байгуулсан “Монгол Улсын гүйлгээний мөнгөн тэмдэгтүүд”сэдэвт лекц, “Aлтан соёмбо” боловсролын хөтөлбөрт Универсал Политехник коллежийн оюутнууд болон Ерөнхийн боловсролын “Oлонлог” сургуулийн сурагчид идэвхитэй оролцлоо.

Хубилай Сэцэн хаан

Зорилго: Хубилай хаан ба түүний өвөг эцэг, залгамжлагчид болон Юань гүрний үед холбогдох өвийг  таниулах зорилготой.

Зорилтот бүлэг: Сонирхсон хүн бүр

Хэрэгжиж эхэлсэн он: 2015

Тайлбар: Хубилай Сэцэн хааны 800 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний музейд гарсан “Хубилай Сэцэн хааны өв” үзэсгэлэнд зориулан боловсруулсан боловсролын хөтөлбөр. Сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой энэхүү хөтөлбөр нь тайлбар болон ажлын хуудас гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. “Хубилай Сэцэн хаан” ажлын хуудаст Хүснэгтэд байгаа зургийн хэсгийг “Хубилай хааны ав” зургаас олоорой, Үзмэрийн нэрийг олоорой, Монгол ноёны үургийн арван ялгааг олоорой, Үгийн сүлжээ, Хубилай хааны жуух бичгийг Японы хаанд илгээх бичгийг хүргэх элчийн ээдрээт замыг замыг олох зэрэг даалгавар байх ба Хубилай хаан, түүний эхнэр Чаби хатны хөрөг зураг, Чингис хааны угсаа залгамжлалын хүснэгт, Хубилай хааны үйл хэргийн товч танилцуулгыг багтаасан.

Алтан титэм

Зорилго: Эртний Түрэгийн хаант улсын түүх, Түрэгийн түүхийн дурсгалыг таниулах зорилготой.

Зорилтот бүлэг: 10-15 нас

Хэрэгжиж эхэлсэн он: 2015

Тайлбар: Монголын Үндэсний музейн хосгүй үнэт үзмэрийн нэг нь Эртний Түрэгийн хаант улсын сүүлийн хаан Билгэ хааны Алтан титэм юм. Анги хамт олноороо музей үзэж буй сурагчид Түрэгийн хаант улсын үеийн танхимыг дэлгэрэнгүй тайлбарын хамтаар үзэж сонирхсоны дараа Билгэ хаан, түүний хатан, Культегин жанжин, мэргэн сайд Тоньюкук нарын дүрд, үлдсэн сурагчид ардуудын дүрд  тоглож, Билгэ хааныг хаан ширээнд өргөмжилж буй жүжигчилсэн тоглолт үзүүлнэ. Харин аав, ээжтэйгээ эсвэл ганц нэгээрээ музей үзэж буй хүүхэд багачууд бодит хэмжээгээр хэвлэсэн Алтан титэмийн бэлдэцийг нямбайлан хайчилж наагаад Алтан титэмийг тэргүүндээ залж, дараа нь өөрийн урласан Алтан титэмээ дурсгал болгоно.

Баатрууд

Зорилго: XIII зууны хүүхдүүд ямар тоглоом тоглож, ямар хувцас өмсөж, юунд тэмүүлж байсан зэрэгтэй танилцах, Баатар гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн ойлголтыг өгөх

Зорилтот бүлэг:

  1. “Бяцхан баатрууд ”5-7 нас
  2. “Тэмүүжиний андууд” 7-10 нас
  3. “Чингис хааны 4 хүлэг баатар” 10-13 нас

Хэрэгжиж эхэлсэн он: 2006

Тайлбар:

  1. Баатар” хэмээх үгийн утгыг тайлбарлана. Зөвхөн дайн байлдаанаар Баатар болдоггүй, сайн үйлс бүтээсэн хүн Баатар мөн үү? Сайн муу үйл ямар ялгаатай вэ? гэдэг талаар ярилцана. “Бяцхан баатрууд” ажлын хуудас өнгөөр ялган будуулна.
  2. Тэмүүжин Жамухтай анд болдог түүхийг ярьж өгнө. Анд гэж хэн бэ? Яагаад анд болдог вэ? Одоо үед хүүхдүүд хэрхэн анд болдог вэ? Ажлын хуудас өнгөөр ялган будна. Баатарын хуяг дуулга өмсөж зургаа авхуулна.
  3. Чингис хааны Чулуун, Чимбай, Хубилай, Борохул хүлэг баатрын үйл амьдралын тухай богино өгүүллэг сонсгоно. Чингис хааны 4 хүлэг баатрын дүрд тоглоно. Ажлын хуудас будна. XIII зууны үеийн хүүхдүүдтэй өөрсдийгөө харьцуулан ярилцана.

Монголын амьд түүх

Зорилго: Дунд сургуулийн сурагчидын Монголын түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилготой

Зорилтот бүлэг: түүхийн багш, 8, 9-р ангийн сурагчид

Хэрэгжиж эхэлсэн он: 2002 оноос

Тайлбар: “Монголын амьд түүх” багц материал нь 4 сэдэвтэй, сэдэв тус бүр ангид болон музейд зохиогдох идэвхтэй үйл ажиллагаатай бөгөөд сурагчид өөрсдөө бие даан гүйцэтгэх даалгаврыг багтаасан. Дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөртэй уялдуулсан музей дэх хичээл. Зарим үзмэрийн гэрэл зураг үзүүлэн материалтай.