Category Archives: Мэдээ, мэдээлэл

1.Гэр тэрэгний цөн

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

  Гэр тэрэгний цөн: МУ-н Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: XIII-XIV зуун Хэмжээ: диаметр 35 см, жин 20 кг. Тоо ширхэг: 1 Материал: ширэм Шинж байдал: Ширмээр цутгасан 6 тал бүхий гэр тэрэгний цөн. Цөн хэмээх нь Монгол орноос олдсон хамгийн том цул цөн. Цөн хэмээх нь тэрэгний голд хамгаалалт бэхэлгээ болгож хийдэг төмөрлөгийг хэлнэ. XIII-XIV зуунд Хархорум хотод цутгасан хэмээдэг. Монголчууд эртнээс нааш олон төрлийн тэрэг хэрэглэж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдсэнээс гадна эртний хотуудыг судалсан археологийн малтлагаар батлагдаж байна. Энэхүү цөн нь 1949 онд Хархорум хотын тууриас олдсон. Тэрэгний модон булд цөн суулгаж голд нь төмөр жан, чих суулгах нь холхивч, үрэлтийг тооцож түүний даац, эдэлгээг нэмэгдүүлдэг давуу талтай. Судалгааны үр дүнд олон төрлийн хөдөлмөрийн багаж, байлдааны хэрэглэлийг ширэм, гууль, хүрэл, төмрөөр цутган үйлдэж байсан баримт үлэмжхэн олдсон нь монголд төмөрлөг боловсруулалт сайн хөгжсөний баримт болж байдаг.  

2.Ялтсан гутал

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

  Ялтсан гутал: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан тул гэрчилгээ олгов. Холбогдох он цаг: XY-XYI зуун Хэмжээ: өндөр 47 см, урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг Тоо ширхэг: хос /2 ширхэг/ Материал: Төмөр, савхи, ялтас Шинж байдал: төмөр ялтсан дотортой, хүрэн савхин гутал. Түрийн дээр сойж уях тасман татууртай. Товч түүх: Уг гутлыг Архангай аймгийн иргэн Р.Дашрагчаа эмгэний дээд удмынхан 7 үе дамжин хадгалж байсныг 1953 онд Архангай аймгийн Орон нутгийн судлах музейн эрхлэгч Самдан авч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Шинжлэх ухааны хүрээлэнд ирүүлсэн. Энэхүү гутал монголчуудын байлдааны хувцас хэрэглэлийн тухай бодит мэдээлэл өгч байгаа “түүх соёлын хосгүй үнэт дурсгал”-т эд өлөг билээ.  

3.Лянганы багаж

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Лянганы багаж: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: XIX зууны сүүлч XX зууны эхэн Тоо ширхэг: 1 иж /15 ширхэг/ Материал: ган Шинж байдал: Ган сийлбэрийн аргаар бүтээсэн. Шашны зан үйл ялангуяа цам бүжгийн үед ихэд ашигладаг байжээ. Хонх, очир, сэрээ, жад, алх, балт, дэгээ, пүрэв, цавчуур, сүх, цалам зэргээс бүрдэнэ.  

4.Ширмэл ширдэг

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Ширмэл ширдэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: Хүннүгийн үе МЭӨ III-МЭ I зуун Хэмжээ: 265х60 см Тоо ширхэг: 1 Материал: эсгий, торго, ноосон утас Шинж байдал: Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулны 6-р булшнаас 1924 онд олдсон. Эсгийгээр эх биеийг хийж, торго, даавуугаар өнгөлсөн. Хар хүрэн торгоор хөвөөг эмжсэн бөгөөд зээг тавьж ургамал амьтан, үүлэн хээ зэргийг дүрсэлсэн. Тодорхойлолт: Энэхүү ширдэгийн эх бие нь эсгийгээр хийгдсэн. Эсгийг улаан торгоор бүрж, ногоон, улбар шар хээтэй хар хүрэн торгоор эмжсэн. Эмжээрийн дотор талд эргэн тойрон 24-28 см хэсэг зурвасыг ханалан ширж түүн дээр ургаа модны дүрсийг ноосон утсаар төвийлгөн шигүү ширсэн. Мод тус бүрийн хооронд хос хосоор ноцолдож буй амьтдын дүрсийг өнгийн утсаар төвийлгөж ширсэн. Товч түүх: Энэхүү ширдэг Хүннүгийн 6-р булшны дотоод гадаад хашлагын хоорондох нэг гудамны шалыг бүхэлд нь бүтээж байсан бололтой. Уг ширдэг анх олдохдоо 2.6х1.95м хэмжээтэй байсан бөгөөд ширдэгний тал хэсгийг ОХУ-ын Эрмитажид, нөгөө хэсгийг Монголын Үндэсний музейд хадгалж байна.  

5.Алтан домбо

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Алтан домбо: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 12.5 см, суурийн голч 3.5 см, жин 66.9 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Цүлхэгэр бөөртэй өндөр нарийн хүзүүтэй, хавчиг амсартай. Цувимал алтыг гогцооруулан бариул хийжээ. Савны амсарт бөөрөнхий алтан тээг хийсэн байна. Уг савны бөөр болон хошууны доод хэсэг цөмөрч дотогш хонхойсон.    

6.Цөгцөн суурьтай алтан аяга

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Цөгцөн суурьтай алтан аяга: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 3.5 см, голч 3 см, жин 23.1 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Дэрэвгэр амсартай, хотгор бөөртэй, цөгцөн ёроолтой алтан аяга.  

7.Сэнжтэй алтан аяга

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Сэнжтэй алтан аяга: /цүлхэгэр бөөртэй/ Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 3 см, голч 2.3 см, жин 16.4 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Цүлхэн бөөртэй, бүдүүн хүзүүтэй, дэрэвгэр амсартай. Амсраас доош цагирган хэлбэрт бариулыг босоо байдлаар гагнажээ.  

8.Алтан таваг /сэнжтэй/

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Алтан таваг /сэнжтэй/: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: голч 6 см, жин 14.9 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Гадагш ялимгүй эргүүлсэн тэгш амсартай. Налуу бөөртэй, бөмбөгөр ёроолтой. Хажуу талд нь цагирган хэлбэрт бариул гаргаж ёроолд нь гагнасан.    

9. Алтан таваг

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Алтан таваг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: голч 4.8 см, жин 8.8 гр Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Шулуун тэгш амсартай, хумбан бөөртэй, сэнжгүй.