Category Archives: Социалист Монгол Улс

Танхим 8: Социалист Монгол Улс

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Мэдээ, мэдээлэл, Социалист Монгол Улс

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсан нь Монгол Улс дэлхийн түүхийн тавцнаа дахин гарах сайн цагийн эхлэл болсон юм. Энэ хувьсгал бол агуулга шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байлаа. Тухайлж хэлбэл, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээснээрээ үндэсний, хүний наад захын эрхгүй бурангуй ёсыг халж, хүний эрх, эрх чөлөөний амтыг мэдрүүлж эхэлснээрээ ардчилсан хувьсгал байв. Энэ хувсгалын үр дүнд нийгэм, эдийн засгийн эрс өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлсний дотор хамжлагын харилцааг халж, засаг захиргааны зохион байгуулалтад шинэчлэл хийж, үндэсний эдийн засаг, банк санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг явуулсан байдаг. 1924 онд Улсын анхдугаар их хурал хуралдаж, тус улсын түүхнээ анх удаа Үндсэн хууль батлан, Ардын эрхт Бүгд Найрамдах улсыг тунхаглажээ. Хувьсгалын эхний жилүүдэд улс орны хэтийн төлөвийн талаар үндэсний ардчилсан болон туйлширсан коммунист хүчний хооронд улс төр, үзэл бодлын зөрөлдөөн үүссэн юм. Үүний үр дагаварт коминтерн эл зөрөлдөөнийг улам дэвэргэн хүмүүсийг үй олноор нь хилсээр хэлмэгдүүлсэн юм. 1932 оны VI сарын сүүлчээр хуралдсан МАХН-ын Төв Хороо, Хянан Байцаах Төв Комиссын хавсарсан III Онц бүгд хурал зүүний алдаа завхралыг засах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь түүхэнд “Шинэ эргэлтийн бодлого” хэмээн алдаршжээ. “Шинэ эргэлтийн бодлого”-ын жилүүдэд орчин үеийн аж үйлдвэрийн суурь тавигдаж, малын тоо толгой 1932 онд 16,2 сая байсан бол 1940 онд 26 сая болж өсчээ. Үндэсний соёл боловсрол хөгжиж, 1935 онд нийт хүн амын 5,6 хувь нь бичигтэй байсан бол 1940 онд 20,8 хувь болж нэмэгджээ. 1940 онд Зөвлөлт эх орны дайн эхэлсэн нь Монголын төр засгаас улс ардын аж ахуй, соёлыг дайны нөхцөлд зохицуулан удирдаж, зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулсан байдаг. Үүний үр дүнд 1945 оны II сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын бага хурлаар ЗХУ-ын саналын дагуу Гадаад Монголын статусквог хэвээр байлгахаар тогтсон нь тус улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн юм. Дэлхийн II дайны дараа 1954 онд хуралдсан МАХН-ын XII их хурал “социализмыг дэлгэрэнгүй байгуулах” үзэл санаа дэвшүүлж, нам төрийн бүхий л үйл ажиллагаа социалист байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэгдэв. 1959 оны эцсээр атар газар эзэмшиж, газар тариалан хөдөө аж ахуйн бие даасан салбар болон хөгжжээ. Хөнгөн хүнсний болон уул уурхайн үйдвэрүүдийг шинээр байгуулах буюу шинэчлэн тоноглосноор

Дэлгэрэнгүй