Category Archives: Монголын уламжлалт соёл

5-р танхим: Монголын уламжлалт соёл

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Монголын уламжлалт соёл, Мэдээ, мэдээлэл

Монголын соёлын уламжлалт өвийг энэ танхимд дэглэн олны хүртээл болгож байна. Тус үзүүллэгийн танхимд уламжлалт тоглоом, гар урлалын бүтээлийн дээжис, ном хэвлэлийн технологи, хөгжим, хөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэглэсэн. Мөн монголчуудын шашин, мөргөлийн хэлбэр, эд хэрэглэлийг энэ танхимаас харна. Нүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөл уламжлалт зан үйлийн утга агуулга, мөн чанар, өнөөдөр ч хүмүүс бөө, тэнгэр, өвөг дээдсийн сүнс сүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар буйг харах билээ. Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг тус танхимд байдаг.