Category Archives: Монголын эртний улсын танхим: (Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улс)

Танхим 2: Монголын эртний улсын танхим: (Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улс)

/ March 20, 2018/ Монголын эртний улсын танхим: (Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улс), Мэдээ, мэдээлэл

Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаант улсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал, археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховор дурсгалыг олон нийтэд толилуулдаг билээ. ХҮННҮ ГҮРЭН: НТӨ III зуун – НТ I зуун. Манай эриний өмнөх 2000 жилийн орчим өнөөгийн монголын нутагт талын нүүдэлчид овгийн холбоонд нэгдэн аж төрж байсныг эртний хятад сурвалжид дурьдсан байдаг. Ийнхүү нүүдэлчдийн аймгийн холбооноос Хүннү аймгийн холбоо монгол, түрэг, хамниаган болон бусад нүүдэлчдийг нэгтгэн монгол нутагт анхны эзэнт гүрнийг байгуулж хожим нь Хүннү гүрэн хэмээн түүхэнд алдаршжээ. Хүннү гүрэн нь хүчирхэг үедээ өмнө зүгт хятадын Цагаан хэрэм умар зүгт Байгаль нуур, баруун тийш Ил Тарвагатай дорно зүгт Солонгосын хойг хүртэлх газар нутгийг эзлэж байсан ажээ. Эдүгээ монгол нутгаас олдож буй Хүннүгийн үеийн бууц, тахилын байгууламж, язгууртны болон жирийн иргэдийн булш бунхны дурсгалыг дэлхийн олон орны эрдэмтэд судлан шинжилж байна. Та бүхэн манай үзмэрийн танхимаас XX зууны археологийн шинжлэх ухааны нэгэн нээлт Хүннүгийн язгууртны булшны хосгүй нандин олдворууд, орчин үеийн судлаачдын шинжлэн судалж олны хүртээл болгож буй дурсгалуудыг үзэх болно. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэн бурхны болон бөөгийн мөргөлийн шүтлэгтэй байжээ. МЭ V зууны үед Хүннү гүрэн задран хоёр хэсэгт хуваагдсан хийгээд умард хүннү нарын зарим хэсэг баруун тийш нүүдэллэн Хар тэнгис орчимд хүрчээ. Тэд Хүннүгийн удмын хаант улс байгуулан сүр дуулиантай томоохон байлдаануудыг хийсэн нь өрнийн түүх сударт тэмдэглэгджээ. Догшин байлдаанч Аттилла хаан бурхны ташуур хэмээн алдаршиж байлаа. Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөний дараа Сяньби ба Жужан гэсэн гүрнүүд /I-V зуун/ оршиж байжээ. Түрэгийн хаант улс (НТ VI-VII зуун Хөх Түрэгүүд МЭ V зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 онд Буман Хааны үед төр улсаа байгуулжээ. Хааны хүү Истэми газар нутгийнхаа баруун хэсэг болох Он Оклари-г удирддаг байлаа. Буман хааныг таалал төгссөний дараа, Мо-хан Хааны үед /552-572/ төрт улс нь хүчирхэгжсэн юм. Мо-хан хааны үед өмнөд хөрш Хятадуудтай харьцаа сайтай байсан бөгөөд түүхэнд анх удаа алс холын Бизсантай харилцаа тогтоож байлаа. Түүний дараагаар ирсэн зонхилогчдын ур чадваргүй байдлаас шалтгаалан МЭ 630 онд Хятадын эрхшээлд орж 50 жилийн турш дарлалд автсаны дараа Хөх

Дэлгэрэнгүй