Category Archives: Монголын эртний түүхийн танхим

1-р танхим: Монголын эртний түүхийн танхим

/ March 20, 2018/ Монголын эртний түүхийн танхим, Мэдээ, мэдээлэл

Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхол татахуйц түүхийн эхлэл юм. Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800000 жилийн өмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна. Хүний хөгжлийн анхдагч эрин, энэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар та манай музейн эртний түүхийн танхим дахь үзмэр, үзүүллэгээс дэлгэрэнгүй танилцах болно. 1. Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” НТӨ 800000-12000 жилийн өмнө: Энэ үеийн хүмүүсийн гол багаж зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байжээ. Мөн түүнээс гадна яс, эвэр, том биетэй амьтны шүд зэргийг ч хэрэглэдэг байв. Монгол дахь хамгийн эртний хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800 000 жилийн өмнө хэрэглэж ирсэн байна. Тухайн үед монголын уур амьсгал зөөлөн дулаан байжээ. Хуучин чулуун зэвсгийн гол дурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өлзийт сумын Уранхайрхан уул, Ховд аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо,Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Гучин ус, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд зэрэг юм. Дунд чулуун зэвсгийн үе (НТӨ 100000 – 40000 жилийн өмнө). Дунд чулуун зэвсгийн үед эртний хүмүүс галыг нээж хүн төрөлхтөнд асар том дэвшил авчирсан ажээ. Түүнчлэн хүний уран дүрслэлт сэтгэлгээ ахиж бэлгэдлийн илэрхийлэл нь хадны сүг зураг болон ихэд хөгжжээ. Тухайн цаг нь мөнх цэвдэг мөстлөгийн үед дасан зохицож, цаг агаар туйлын хахир хүйтэн болж мөсөн гол дэлхийн хойд хагасыг бүрхэн монголын баруун ба хойд уулархаг бүсийг ч хамарчээ. Энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэт байгалын хоргодох газарт байрлан, агнасан амьтныхаа арьсаар энгийн хувцас хийж өмсдөг байлаа. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэн, тэмдэг хэрчлээ гаргасан зэвсгүүдийг хийх болсон. Левалиуци ба засч янзлах техник гарсан нь эдгээр чулуун зэвсгүүдийг бүтээх бололцоог бүрдүүлжээ. Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй, Баянхонгор аймгийн Их Богд уул , Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумын Мойлтын ам зэрэг газруудад илэрчээ. Дээд чулуун зэвсгийн үе (НТӨ 40000-12000 жилийн өмнө)  Энэ үеийн төгсгөлөөр мөсөн голын

Дэлгэрэнгүй