Category Archives: Байнгын үзэсгэлэн

Танхим 9: Ардчилсан Монгол Улс (1990 оноос өнөөг хүртэл)

/ March 20, 2018/ Ардчилсан Монгол Улс, Байнгын үзэсгэлэн, Мэдээ, мэдээлэл

1989 оны үед дэлхий нийтэд коммунизмын үзэл баримтлал уналтад орж эхэлсэн бөгөөд гадаад орчноос гүн хамааралтайгаар монгол орон энэ өөрчлөлтөд татагдан орсон юм. Эрх чөлөө, ардчилалыг хүсэмжилсэн залуучууд Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо зэрэг эвсэл холбоод байгуулагдсан нь ардчилсан хөдөлгөөн бүх орон даяар өрнөх үндсэн нөхцөл болжээ. Улмаар олон намын тогтолцоотой болов. Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн эрчимжиж тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсөглөнг зарлав. МоАХ-ныхон 1990 оны 3-р сард Сүхбаатарын талбайд төрийн эрх баригчид, Засгийн газрыг огцруулах шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан юм. МАХН-ын 8-р бүгд хурал хуралдаж Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдан чиглүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн заалтаас татгалзах шийдвэр гаргав. 7-р сард бүх нийтийн сонгууль явуулж МАХН нийт саналын 60%, бусад шинэ намууд 40% санал авав. Шинэ засгийн газар нэн яаралтайгаар ажил хэргээ эхлэж дараагийн байнгын тогтвортой засгийн газрыг байгуулахын тулд Шинэ үндсэн хуулийг батлах ажлыг хийсэн билээ. Жил гаруй толгой өөд татах завгүй ажиллан, асуудлыг хэлэлцэн 1992 оны 1-р сарын 25-нд Шинэ үндсэн хуулийг баталжээ. Улс орон феодалын нийгмээс коммунизмд, 1990 оноос ардчилсан ба зах зээлийн нийгэмд шилжсэн. Гэсэн ч өмнөх чиг хандлага нь маш хэцүү байдалтай байсан. Засгийн газрыг дахин эмхлэн байгуулахтай зэрэгцээд монголд оруулсан оросын тусламжийн зээллэг хүнд цохилт болсон. Тэр нь ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3-тэй дүйцэх хэмжээтэй байжээ. Үйлдвэрүүд зогсож, хэрэгцээтэй бараа материал хомсдож, архи, хонины мах, талх зэрэг хүнсийг картаар олгох болсон. Картаар хүнс олгох тогтолцоо 1991-1993 он хүртэл үргэлжилжээ. Монгол орныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлт шинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгож, ардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууны Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл яюц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйл явдлын шууд үргэлжлэл нь байв.  

Танхим 8: Социалист Монгол Улс

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Мэдээ, мэдээлэл, Социалист Монгол Улс

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялсан нь Монгол Улс дэлхийн түүхийн тавцнаа дахин гарах сайн цагийн эхлэл болсон юм. Энэ хувьсгал бол агуулга шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байлаа. Тухайлж хэлбэл, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээснээрээ үндэсний, хүний наад захын эрхгүй бурангуй ёсыг халж, хүний эрх, эрх чөлөөний амтыг мэдрүүлж эхэлснээрээ ардчилсан хувьсгал байв. Энэ хувсгалын үр дүнд нийгэм, эдийн засгийн эрс өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлсний дотор хамжлагын харилцааг халж, засаг захиргааны зохион байгуулалтад шинэчлэл хийж, үндэсний эдийн засаг, банк санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг явуулсан байдаг. 1924 онд Улсын анхдугаар их хурал хуралдаж, тус улсын түүхнээ анх удаа Үндсэн хууль батлан, Ардын эрхт Бүгд Найрамдах улсыг тунхаглажээ. Хувьсгалын эхний жилүүдэд улс орны хэтийн төлөвийн талаар үндэсний ардчилсан болон туйлширсан коммунист хүчний хооронд улс төр, үзэл бодлын зөрөлдөөн үүссэн юм. Үүний үр дагаварт коминтерн эл зөрөлдөөнийг улам дэвэргэн хүмүүсийг үй олноор нь хилсээр хэлмэгдүүлсэн юм. 1932 оны VI сарын сүүлчээр хуралдсан МАХН-ын Төв Хороо, Хянан Байцаах Төв Комиссын хавсарсан III Онц бүгд хурал зүүний алдаа завхралыг засах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь түүхэнд “Шинэ эргэлтийн бодлого” хэмээн алдаршжээ. “Шинэ эргэлтийн бодлого”-ын жилүүдэд орчин үеийн аж үйлдвэрийн суурь тавигдаж, малын тоо толгой 1932 онд 16,2 сая байсан бол 1940 онд 26 сая болж өсчээ. Үндэсний соёл боловсрол хөгжиж, 1935 онд нийт хүн амын 5,6 хувь нь бичигтэй байсан бол 1940 онд 20,8 хувь болж нэмэгджээ. 1940 онд Зөвлөлт эх орны дайн эхэлсэн нь Монголын төр засгаас улс ардын аж ахуй, соёлыг дайны нөхцөлд зохицуулан удирдаж, зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөнийг зохион байгуулсан байдаг. Үүний үр дүнд 1945 оны II сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын бага хурлаар ЗХУ-ын саналын дагуу Гадаад Монголын статусквог хэвээр байлгахаар тогтсон нь тус улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн юм. Дэлхийн II дайны дараа 1954 онд хуралдсан МАХН-ын XII их хурал “социализмыг дэлгэрэнгүй байгуулах” үзэл санаа дэвшүүлж, нам төрийн бүхий л үйл ажиллагаа социалист байгуулалтыг эрчимжүүлэхэд чиглэгдэв. 1959 оны эцсээр атар газар эзэмшиж, газар тариалан хөдөө аж ахуйн бие даасан салбар болон хөгжжээ. Хөнгөн хүнсний болон уул уурхайн үйдвэрүүдийг шинээр байгуулах буюу шинэчлэн тоноглосноор

Дэлгэрэнгүй

Танхим 7: XVII-XIX зууны эхэн үеийн Монгол орон

/ March 20, 2018/ XVII-XIX зууны эхэн үеийн Монгол орон, Мэдээ, мэдээлэл

Дорно зүгт аажим аажмаар хүчирхэгжсэн Манж нар 1644 онд Хятадыг эзэлж, 1636 онд өвөр монголыг, 1691 онд халх монголыг, 1755 онд Зүүн гарын хаант улсыг эзлэн авч монгол орон бүхэлдээ Чин улсын эрхшээлд орсон юм. Монголчуудын манжийн эрхшээлд байсан 200 гаруй жил бол монголын түүхэн дэх хамгийн хэцүү хар үе байсан хэмээн түүхчид тэмдэглэдэг. Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсээр 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнүүлж Чин улсын эрхшээлээс ангижрсан юм. Энэ үед монголд хүчтэй дэлгэрсэн шарын шашны нөлөөгөөр монгол эрдэмтэн лам нар гүн ухааны шидээвэр бүтээлээ туурвижээ. Шашин дэлгэрэлтийг дагаад монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийд баригдаж, сүм хийдээр төвлөсөн оюун соёлын хөгжил харьцангуй сайн хөгжиж байжээ. Энэ нь уран баримал, барилга хйигээд дорно дахинаа алдаршсан таван ухааны эрдэм ухаан дэлгэрч монголын соёлын хөгжил баяжсаар байв. Энэ эрээн бараантай түүхийн баримт үзмэрийг энэ танхимаас үзэх боломжтой юм. 20-р зуун бол монголчуудын бас нэгэн сонирхолтой баялаг түүхийг агуулсан зуун юм. Энэ зуунд хүмүүс тусгаар тогтнолоо дахин мандуулж, засаглалын хэлбэрээ гурвантаа халж өөрчилсөн хувьсгалыг хийсэн юм. Нөгөө талаар эл үеийг монголчуудын шинэ цагийн соёлд гэгээрэн боловсорсон үе ч гэж болно. Нийгмийн хөгжлийн энэ олон өөрчлөлт шнэчлэлийн тухай биет үзмэр, архивын баримт, түүхэн гэрэл зураг сэлтийг МҮМ-н 20-р зууны Монгол танхимд үзэж боломжтой билээ. XX зуун гараад Монголчууд манжийн эрхшээлээс ангижрах үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн юм. Тухайн үед монголчууд “шинэ засгийн бодлого” гэгчийг газар бүр эсэргүүцэж Манжаас салан тусгаарлах үзэл санаа нийгэм даяар өрнөж байлаа. Үүний дүнд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж 1911 оны 12-р сарын 29-нд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулсан тухай тунхаглан зарласан юм. Шашны тэргүүн 8-р Богд гэгээн Жавзандамба хутагтийг Богд хаанд өргөмжилж, төрийн 5 яамтай засгийн газраа байгуулжээ. Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн яамнаас нь тусгаар тогтнолоо зарлаж, олон улсаар батламжлуулах нот бичиг илгээж байв. Энэ тухайд 1913 онд Монгол-Түвдийн найрамдлын гэрээгээр Олноо өргөгдсөн Богд хаант улсыг хүлээн зөвшөөрсөн ганц гэрээ юм. Энэ үеийн монголын улс төрчдийн бодлого үйл ажиллагааны талаар түүхэн баримт, төрийн бэлгэдлийн зүйлс туг, далбаа, түүхэн хүмүүсийн лаан баримал, тухайн үед оросоос тусламжаар ирсэн зэвсэг зэрэг ховор сонин үзмэр олон бий. Ингээд 1913 онд Орос, Дундад иргэн улс

Дэлгэрэнгүй

Танхим 6: Монголын уламжлалт аж ахуй

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Монголын уламжлалт аж ахуй, Мэдээ, мэдээлэл

Монголын уламжлалт аж ахуйн онцлогийг харуулсан эд өлгийн зүйлс, монгол гэр, таван хошуу малын хэрэгсэл, ан агнуурын хэрэгслүүд, ахуйн хэрэгсэл, уламжлалт нүүдлийн аж ахуйтай холбогдох үзмэрүүд тус танхимд буй. Монголчууд адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа зэрэг таван хошуу мал адгуулан малласаар ирсэн нүүдлийн сонгодог аж ахуй эрхэлдэг ард түмэн билээ. Монголчууд мал аж ахуйн зэрэгцээ ан ав хийх, тариа тарих, гэр зуурын үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг туслах чанартай аж ахуйн төрлүүдийг эрхэлсээр ирсэн. Монгол гэр: Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалттай бөгөөд хөгжил хувьслын олон шатыг туулсаар өнөөг хүрчээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг. Хөнгөн авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг. ХIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд “гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй” харагддаг тухай тэмдэглэсэн байдаг. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод бүрээс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Эрт үед эсгий сууцаа дан модоор хийж байснаас модон гэр гэх болжээ. Хожим мод эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь хана, хаалга, үүд, бүрээс нь туурга, дээвэр зэргээс бүрдэнэ. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь дөрвөн ханатай байна. ХIХ зууны эцсээр жирийн малчны гэр дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь таван ханатай, мөн 8-9 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ. Гэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс, зай талбайн журмыг тогтоосон хэв ёс ажээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдгаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон.

Танхим 5: Монголын уламжлалт соёл

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Монголын уламжлалт соёл, Мэдээ, мэдээлэл

Монголын соёлын уламжлалт өвийг энэ танхимд дэглэн олны хүртээл болгож байна. Тус үзүүллэгийн танхимд уламжлалт тоглоом, гар урлалын бүтээлийн дээжис, ном хэвлэлийн технологи, хөгжим, хөгжмийн зэмсгийн төрлүүдийг дэглэсэн. Мөн монголчуудын шашин, мөргөлийн хэлбэр, эд хэрэглэлийг энэ танхимаас харна. Нүүдэлчин монголчуудын эртний мөргөл бөөгийн мөргөл уламжлалт зан үйлийн утга агуулга, мөн чанар, өнөөдөр ч хүмүүс бөө, тэнгэр, өвөг дээдсийн сүнс сүлдийг шүтэх уламжлалаа хадгалсаар буйг харах билээ. Тэрчлэн монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин монголчуудын оюуны амьдралд хэрхэн нөлөөлсөн, шашны урлагийн бүтээл, хожуу дэлгэрэлтийн үе 16-19-р зууны шарын шашин дэлгэрэлтийн үед монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийдийн талаар болон бусад мэдээллийг багтаасан үзүүллэг тус танхимд байдаг.

Танхим 4: Монголын эзэнт гүрэн (XIII-XIV зуун)

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Монголын эзэнт гүрэн (XIII-XIV зуун) ‏, Мэдээ, мэдээлэл

Тус танхим нь монголын түүхийн сэргэн мандлын үе эзэнт гүрний түүхийг өгүүлэх бөгөөд ханлиг улсын үе, Их Монгол улс, Эзэнт гүрэн хэмээх сэдэв дор багтаан эд үеийн түүхэн үзмэрийг байрлуулсан юм. Монголын эзэнт гүрэн үзүүллэгийн танхим дахь үзмэрүүд нь монголын эзэнт гүрний үеийн гайхамшигт түүхийн гэрч болсон археологийн олдворууд, цэргийн хувцас хэрэглэл, эртний хотын тууриас олдсон эд өлөг, олдвор, хаадын дипломат харилцааны баримт, болон тухайн үеийн Их Монгол улсын нийслэл хотыг сэргээн хийсэн загвар зэрэг олон сонирхолтой үзмэрээс бүрдэнэ. Эдгээрийн түүхэн өгүүлэмжийг дор товчлон толилуулж байна. Ханлиг улсын үе: X-XII зууны үед Монгол угсаа гаралтай янз бүрийн овог аймгууд өмнийн их говиос Байгаль нуур хүртэлх өргөн уудам газар нутагт тархан амьдарч байв. Тэд нутаг орон, аж ахуйн хэвшлээрээ “талын иргэд”, “ойн иргэд” хэмээн ялгарч байв. Талын иргэд мал ахуй, гар урлал, тариалан эрхлэн аж төрж байсан ба ойн иргэдээс нийгэм болон соёлын хөгжлөөрөө илүү байв. Хамаг монголын ханлиг бусад дундаа нэр хүндтэй зонхилогч байв. Хараахан нэгдэн нягтарч амжаагүй талын нүүдэлчдийг Хамаг монголын ханлигийн хан Есүхэйн хөвүүн Тэмүжин бусад итгэлт нөхдийн хамтаар нэгтгэж эхлэв. Ийнхүү хүн төрөлхтөний түүхэнд алтан үсгээр бичигдэх их түүхийг монголчууд бүтээж эхэлсэн ажээ. Тэмүжин 1189 онд Хамаг монголын ханаар өргөмжлөгдөн Чингис хэмээх цолыг олов. 1206 онд их бага 32 ханлиг аймгийг нэгтгэн нэгэн төрийн жолоонд оруулж Их Монгол улсыг төвхнүүлэв. Чингис хаан түүний байлдааны урлагийн гайхамшигт ур, арга, төлөвлөгөө үргэлж ялалт авчирч байлаа. Чингис хаан дэлхийн цэргийн урлагийн шалгарсан жанжин, аугаа их улс төрч байжээ. Тийм ч учраас хожмын хүмүүс түүнийг мянганы хүн, суут дөрвөн жанжны нэг хэмээн тодруулжээ. Тахтай хурдан мориндоо мордож нум сумаа агссан гавшгай морин цэргүүд бол Чингис хаан ба түүний залгамжлагчдын байлдааны гол хүч юм. Монголын арми тухайн үеийнхээ дэвшилтэт технологийг эзэмшсэн байнгын арми байв. Хятад ба Ислам мэргэжилтнүүдийн ур ухааныг армийн зэвсэг хэрэглэлийг боловсронгуй болгоход ашиглаж байв. Энэ үеийн монгол цэргийн байлдааны хэрэглэл, арга, төлөвлөгөө бусад үндэстэн угсаатныхаас хавьгүй илүү байсан гэдэг. Чингис хааны үеийн Их Монгол Улс умардад Байгаль нуур, өмнө зүгт хятадын Цагаан хэрэм, дорно зүгт Хянганы нуруу, өрнө зүгт Алтайн нуруу хүртлэх өргөн уудам нутгийг эзлэн оршиж байлаа. Чингис хааны үе залгамжлагчдын үед Монголын эзэнт гүрэн нь дэлхийн талыг байлдан дагуулсан

Дэлгэрэнгүй

Танхим 3: Уламжлалт хувцас, гоёл чимэглэл (XIII-XIX зуун)‏

/ March 20, 2018/ Байнгын үзэсгэлэн, Уламжлалт хувцас, гоёл чимэглэл (XIII-XIX зуун)‏

Монгол улс нь 2 үндэсний бүрэлдэхүүнтэй 20 гаруй угсаатны бүлгээс бүрэлддэг билээ. Угсаатны бүлэг бүр өөр өөрийн уламжлалт хувцас болон гоёл чимэглэлийн зүйлсээ хэрэглэдэг бөгөөд тэдгээр нь хүний нас, хүйс, нийгмийн байр суурийг илэрхийлэхийн зэрэгцээ тухайн бүлгүүдийн байгаль орчин, түүх, зан заншлыг ч тусгасан байдаг. Тэдгээр нь дээл, хантааз, бүс, гадуур хувцас, гутал, малгай зэрэг юм. Монгол хувцасны төрөлд 400 гаруй төрлийн дээл, 100-аад төрлийн малгай, 20–иод төрлийн гутал, бүс 30 орчим төрөл байдаг. Дээл нь эсгүүр загвар ба зориулалтаараа ялгаатай. Эрэгтэй эмэгтэй өдөр тутмын хувцас, өвөл зуны хэрэглээ, мөн баяр, ёслол, онцгой хэргийнх гэх мэт. Монголын малгай ба толгойн чимэг нь хэлбэр, зориулалтын хувьд ондоо байдаг. Малгай нь угсаатны бүлэг бүрээр ялгаатай мөн нас, хүйс, онцгой ба өдөр тутмын, улирлын хувьд өөр өөр байдаг. Малгайны шовх хэлбэр нь тэнгэрийн орон, хөгжилт цэцэглэлт, элбэг баян зэргийг зөгнөн мөрөөдсөн сэтгэлийг бэлгэддэг. Малгайг ихэд хүндэтгэн үздэг монгол хүн малгайгаа гэрийнхээ хоймор залж дээш нь харуулахгүй хүндэтгэлт ёс ч бий. Монгол гутал нь нүүдэлчдийн амьдралын маягт ихэд зохицсон байх төдийгүй хэв загварын олон төрөлтэй юм. Арьс, ширээр эх биеийг хийж улыг нь товшин ширж, түрүү, зуузай, харааг нь уламжлалт хээ чимгээр гоёсон, ээтгэр хоншоортой байна. Гутлын дотуур эсгий оймс давхар өмсөнө. Монгол гоёл нь ахуй хэрэглээний эдлэлээ үнэт эрдэнээр бүтээж, уламжлалт угалз, хээ чимгээр баяжуулан өдөр тутамдаа хэрэглэдэг өвөрмөц онцлогтой юм.Монгол эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл нь олон төрөлтэй, алт, мөнгө үнэт чулуугаар урладаг нандин чамин хийцтэй. 17-19-р зууны монгол эхнэрүүдийн толгойн боолт, хавчаар чимэглэл туйлын өвөрмөц хийгээд Гарьд /Домогт өгүүлдэг шувуу/-ын далавчтай адилхан хэлбэрээр гэзгээ зассан домогтой. Толгойн боолтын оройвч нь дундад эртний монгол хатдын богтаг малгайн уламжлалыг хадгалсан дээрээ жижиг дугуй тойрогтой, оройвчийг мөнгө, алтаар хийж шүр, сувд шигтгэн чимэглэсэн гоёл юм. Түүний залгаа үсний мөнгөн хавчаар байх хийгээд дээр өгүүлсэн үсний дэргэр хэлбэрийг хадгалах, чимэглэл зүүсгэлийн гоёмсог бүрдэл болно. Мөн дэрийлгэж наасан үсний дорх сул гэзгийг сүлжин хос дугтуйд хийх ба үүнийг үсний гэр ч гэдэг. Үсний гэрийг торго хамба, алт мөнгө, сувд шүрээр чимэглэж үзүүрт нь мөнгөн зүүлт унжуулна. Түүнчлэн гинжин хэлхээ бүхий олон салаатай, навч, зоос гэх мэт хээ чимэгтэй сийхэн ээмэг, цул алт, мөнгөн бөгж, эрдэнийн чулуун болон мөнгөн бугуйвчийн аль

Дэлгэрэнгүй

Танхим 2: Монголын эртний улсын танхим: (Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улс)

/ March 20, 2018/ Монголын эртний улсын танхим: (Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улс), Мэдээ, мэдээлэл

Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаант улсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал, археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховор дурсгалыг олон нийтэд толилуулдаг билээ. ХҮННҮ ГҮРЭН: НТӨ III зуун – НТ I зуун. Манай эриний өмнөх 2000 жилийн орчим өнөөгийн монголын нутагт талын нүүдэлчид овгийн холбоонд нэгдэн аж төрж байсныг эртний хятад сурвалжид дурьдсан байдаг. Ийнхүү нүүдэлчдийн аймгийн холбооноос Хүннү аймгийн холбоо монгол, түрэг, хамниаган болон бусад нүүдэлчдийг нэгтгэн монгол нутагт анхны эзэнт гүрнийг байгуулж хожим нь Хүннү гүрэн хэмээн түүхэнд алдаршжээ. Хүннү гүрэн нь хүчирхэг үедээ өмнө зүгт хятадын Цагаан хэрэм умар зүгт Байгаль нуур, баруун тийш Ил Тарвагатай дорно зүгт Солонгосын хойг хүртэлх газар нутгийг эзлэж байсан ажээ. Эдүгээ монгол нутгаас олдож буй Хүннүгийн үеийн бууц, тахилын байгууламж, язгууртны болон жирийн иргэдийн булш бунхны дурсгалыг дэлхийн олон орны эрдэмтэд судлан шинжилж байна. Та бүхэн манай үзмэрийн танхимаас XX зууны археологийн шинжлэх ухааны нэгэн нээлт Хүннүгийн язгууртны булшны хосгүй нандин олдворууд, орчин үеийн судлаачдын шинжлэн судалж олны хүртээл болгож буй дурсгалуудыг үзэх болно. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэн бурхны болон бөөгийн мөргөлийн шүтлэгтэй байжээ. МЭ V зууны үед Хүннү гүрэн задран хоёр хэсэгт хуваагдсан хийгээд умард хүннү нарын зарим хэсэг баруун тийш нүүдэллэн Хар тэнгис орчимд хүрчээ. Тэд Хүннүгийн удмын хаант улс байгуулан сүр дуулиантай томоохон байлдаануудыг хийсэн нь өрнийн түүх сударт тэмдэглэгджээ. Догшин байлдаанч Аттилла хаан бурхны ташуур хэмээн алдаршиж байлаа. Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөний дараа Сяньби ба Жужан гэсэн гүрнүүд /I-V зуун/ оршиж байжээ. Түрэгийн хаант улс (НТ VI-VII зуун Хөх Түрэгүүд МЭ V зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 онд Буман Хааны үед төр улсаа байгуулжээ. Хааны хүү Истэми газар нутгийнхаа баруун хэсэг болох Он Оклари-г удирддаг байлаа. Буман хааныг таалал төгссөний дараа, Мо-хан Хааны үед /552-572/ төрт улс нь хүчирхэгжсэн юм. Мо-хан хааны үед өмнөд хөрш Хятадуудтай харьцаа сайтай байсан бөгөөд түүхэнд анх удаа алс холын Бизсантай харилцаа тогтоож байлаа. Түүний дараагаар ирсэн зонхилогчдын ур чадваргүй байдлаас шалтгаалан МЭ 630 онд Хятадын эрхшээлд орж 50 жилийн турш дарлалд автсаны дараа Хөх

Дэлгэрэнгүй

Танхим 1: Монголын эртний түүхийн танхим

/ March 20, 2018/ Монголын эртний түүхийн танхим, Мэдээ, мэдээлэл

Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхол татахуйц түүхийн эхлэл юм. Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800000 жилийн өмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна. Хүний хөгжлийн анхдагч эрин, энэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар та манай музейн эртний түүхийн танхим дахь үзмэр, үзүүллэгээс дэлгэрэнгүй танилцах болно. 1. Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” НТӨ 800000-12000 жилийн өмнө: Энэ үеийн хүмүүсийн гол багаж зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байжээ. Мөн түүнээс гадна яс, эвэр, том биетэй амьтны шүд зэргийг ч хэрэглэдэг байв. Монгол дахь хамгийн эртний хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800 000 жилийн өмнө хэрэглэж ирсэн байна. Тухайн үед монголын уур амьсгал зөөлөн дулаан байжээ. Хуучин чулуун зэвсгийн гол дурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өлзийт сумын Уранхайрхан уул, Ховд аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо,Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Гучин ус, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд зэрэг юм. Дунд чулуун зэвсгийн үе (НТӨ 100000 – 40000 жилийн өмнө). Дунд чулуун зэвсгийн үед эртний хүмүүс галыг нээж хүн төрөлхтөнд асар том дэвшил авчирсан ажээ. Түүнчлэн хүний уран дүрслэлт сэтгэлгээ ахиж бэлгэдлийн илэрхийлэл нь хадны сүг зураг болон ихэд хөгжжээ. Тухайн цаг нь мөнх цэвдэг мөстлөгийн үед дасан зохицож, цаг агаар туйлын хахир хүйтэн болж мөсөн гол дэлхийн хойд хагасыг бүрхэн монголын баруун ба хойд уулархаг бүсийг ч хамарчээ. Энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэт байгалын хоргодох газарт байрлан, агнасан амьтныхаа арьсаар энгийн хувцас хийж өмсдөг байлаа. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэн, тэмдэг хэрчлээ гаргасан зэвсгүүдийг хийх болсон. Левалиуци ба засч янзлах техник гарсан нь эдгээр чулуун зэвсгүүдийг бүтээх бололцоог бүрдүүлжээ. Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй, Баянхонгор аймгийн Их Богд уул , Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумын Мойлтын ам зэрэг газруудад илэрчээ. Дээд чулуун зэвсгийн үе (НТӨ 40000-12000 жилийн өмнө)  Энэ үеийн төгсгөлөөр мөсөн голын

Дэлгэрэнгүй