Category Archives: Үзэсгэлэн

“Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэн

/ March 20, 2018/ Мэдээ, мэдээлэл, Түр үзэсгэлэн

Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн 180 гаруй үзмэрийг дотоод гадаадын үзэгчдэд өргөн толилуулж байна. Үзэсгэлэн 3 сарын 14-нийг хүртэл нээлттэй ажиллана. Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах үзмэрүүдээ тодорхой сэдвийн дор үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. Бид энэ удаа “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгээ та бүхэнд толилуулж байна. Тухайн ард түмний оюун санаагаар бүтэж хэдэн мянган жилийг дамнан хойч үедээ уламжлуулан ирсэн эдийн болон оюуны соёлын өвийн нэг салшгүй хэсэг бол уламжлалт сав суулга юм. Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт эртний чулуун зэвсгийн үеийн чулуу, шавар савнаас эхлээд орчин үеийн шаазан, ваар, хөргөгч хүртэлх олон зуун жилийн сав суулганы арвин баян цуглуулгатай билээ. Сав суулга нь хүн төрөлхтөний туулж ирсэн түүхэн хөгжилтэй салшгүй холбоотой. Эртний хүмүүс хоол хүнсээ хадгалах, боловсруулах зорилгоор чулуу, шавраар сав суулга хийж байсан бол хожим шавар саваа шатаан ваар сав хийх болжээ. Энеолитийн үе буюу зэс чулууны үед зэсийг хар, цагаан тугалга сэлттэй хольж хүрэл хайлах болсноор хүн төрөлхтөн Хүрэл зэвсгийн үед (НТӨ 3000) шилжин оржээ. Хүрлийн түрүү үеийн булш оршуулгаас ахуйн хэрэгцээний болон металл хайлуулах, цутгах зориулалттай ухаж, үрж өнгөлсөн, бариултай, бариулгүй, чихэвчтэй гэх мэт чулуун сав, цутгуурын шанаганы эд өлгийн зүйлс шинээр олдсоор байна. Эдгээр чулуун сав суулга нь үүрэг зориулалтаас хамааран хумбан, цомбон зэрэг хэлбэр дүрстэй байх бөгөөд ихэвчлэн боржин, асмалжин болон занарлаг чулуугаар урладаг. Монголчууд олон зуун жилийн турш байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдлагатай нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн ард түмэн билээ. Иймээс нүүдлийн ая даах бөх бат, авсаархан, хөнгөн, чанартай сав суулга хийж ашиглаж, уламжлуулсаар иржээ. Уламжлалт сав суулгыг ашиглах байдлаар нь өдөр тутмын, тусгай зориулалтын, ёслол хүндэтгэлийн хэмээн ангилахаас гадна хийсэн материалаас нь шалтгаалан чулуу, шавар, мод, металл, арьс ширэн хэмээн ангилж байна. Сав суулгыг өвөрмөц гоёмсог өнгө төрхтэй, хүмүүсийн гоо сайхны үнэлэмж, таашаалд хүргэдэг салшгүй нэгэн хэсэг бол чимэх, чимэглэх урлаг юм. Сав суулга дээрх хээ чимэглэл ч гэсэн тэгш дүүрэн, ариун байхыг бэлэгддэг билээ. Монголчууд эртнээс мал, зарим ангийн арьс, ширийг боловсруулан нүүдлийн амьдралдаа зохицсон эвдэрч гэмтэх нь бага, хүнсний зүйл хадгалах сав суулга, дашмаг, борви, хөнөг, хөхүүр, арьсан тулам зэргийг хийж ахуй хэрэглээндээ өргөнөөр ашигласаар иржээ. Мөн ачаа бараа хадгалах,

Дэлгэрэнгүй