Category Archives: Цуглуулга

11.Алтан ээмэг-II

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Алтан ээмэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: голч 4.8 см, цагираг 1.5 см голчтой. Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Орой дээрээ хагас босоо сэртэн бүхий цагирган биетэй, доороо жижиг бөөрөнхий чулуун унжлагатай алтан ээмэг.  

12.Алтан цагираг

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Алтан цагираг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: диаметр 3.9х3.2 см, жин 34.4 гр. Тоо ширхэг: 2 Материал: алт Шинж байдал: Зууван дугуй хэлбэртэй. Цувимал алтыг уулзвар хэсгээр нь залгаж гагнасан хос алтан цагираг.  

13. Бүсний алтан чимэглэл

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Бүсний алтан чимэглэл: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: нийт жин 71.8 гр. Тоо ширхэг: 3 иж, 18 ширхэг Материал: алт Шинж байдал: Цэвэр алтаар урласан 3 ижээс бүрдэх, 18 ширхэг бүсний тоног. Эдгээрийн 9 нь том бөгөөд 1 иж, үлдсэн 9 нь жижиг хэмжээтэй, 2 ижээс бүрдэнэ. Арал үзүүрийн чимэг болон хавтгай дөрвөлжин, тал дугуй, гэсэн олон хэлбэртэй.  

14.Алтан титэм

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Алтан титэм: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 9.3 см, урт 23 см, жин 80 гр. Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Титэмний голд жигүүрээ дэлгэсэн, бахим хошуутай, хошуундаа эрдэнийн чулуу зуусан шувууг товойлгож хийсэн. Шувууны өд жигүүрийг сийлж гаргасан. Титэм дээр ургамлын дүрстэй хээгээр угалзруулан чимэглэжээ. Эрдэнийн чулуу тогтоож байсан бололтой олон нуух хоногтой байна.

15. Мөнгөн буга

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Мөнгөн буга: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: өндөр 16 см, урт 12 см, жин 242 гр. Тоо ширхэг: 1 Материал: мөнгө, алт Шинж байдал: Хүзүүгээ дээш сунган цэх зогсож буй дүрслэлтэй бугын эвэр, толгой, чих, хүзүү, сүүл, их биеийн зарим хэсгийг алтаар шарсан. Босоо далбагар өрөөсөн чихтэй. Бугын хоёр дал, ташаан толгой орчимд урдаас хойш нь ургамлын цэцгэн хээгээр жигүүр мэт зүйлийг дүрсэлж, алтаар шарсан байна. Нэг эвэр нь хугархай нөгөө нь 6 салаатай, гагнаасгүй.  

16.Найман дэлбээт алтан чимэг

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Найман дэлбээт алтан чимэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: зузаан 0,01 см, голч 5 см, нийт жин 124.7 гр. Тоо ширхэг: 48 Материал: алт Шинж байдал: Гол дунд нь дөрвөн дэлбээт цэцэг байрлуулж, гадуур нь ургамлын дүрс угалзарсан хээгээр цоолборлосон. Гадуур нь найман дэлбээгээр хөвөөлжээ.  

17.Аргалын толгойтой хүрэл сэлэм:

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Аргалын толгойтой хүрэл сэлэм:  Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: МЭӨ 3000-МЭ 700 он. Хэмжээ: урт 44 см, өргөн 3.7 см, зузаан 1.5 см. Тоо ширхэг: 1 Материал: хүрэл Шинж байдал: Сэлэмний бариулыг угалзарсан эвэртэй аргалын толгойт дүрсээр чимэглэсэн. Амьтны загварт урлагийн сонгодог жишээ болохуйц дурсгал бөгөөд сэлэмний үзүүр хэсэг хугарч алга болжээ. Тодорхойлолт: Энэхүү сэлмийг цутгуурын аргаар хийсэн бөгөөд сэлэмний бариулын орой дээр угалзарсан эвэртэй аргалын толгойг маш урнаар дүрслэн гаргаж, толгойн багалзуур хэсэгт өлгөх зориулалттай жижиг цагирган сэнж хийсэн. Энэ төрлийн олдвор нь Монгол орны археологит төдийгүй хөрш зэргэлдээх орнуудын археологийн дурсгалууд дотор маш ховор тохиолдох учир түүх археологийн чухал хэрэглэгдэхүүн болно. Товч түүх: Сэлмийг 1984 онд Ховд аймгийн Дарви сумын иргэн Доржийн Мөнхчимэг гэж хүн музейн үзмэрт шилжүүлэн өгсөн байна.  

18.Гинжин холбоотой алтан ээмэг

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Гинжин холбоотой алтан ээмэг: Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: YI-YIII зуун Хэмжээ: урт 4 см, жин 8.7 гр. Тоо ширхэг: 1 Материал: алт Шинж байдал: Хоорондоо гинжин холбоотой үсний алтан сүлбээр. Нарийн цувимал шорыг эсрэг тийш нь зөрүүлж, гогцооруулан ороож хооронд нь гинжээр холбосон.  

19.Арьсаар бүрсэн модон эмээл

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Арьсаар бүрсэн модон эмээл: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: XI-XII зуун Хэмжээ: эмээлийн хавтас 48 см урт, хамгийн өргөн хэсгээр 33 см, өндөр 25 см. Тоо ширхэг: 1 Материал: мод, шир, арьс Шинж байдал: Уужим суудал бүхий өргөн дугуй хоёр бүүрэгтэй бөгөөд урд бүүргийг хоёр хавтасны урд өнцгөөс хойш 4 см орчим зайд хойд тал руу нь тусгай ховилд шахан нарийн сураар үдэж тогтоосон. Тодорхойлолт: Эмээлийн бүүргүүдийг битүү нимгэн ширээр бүрсэн. Хоёр бүүрэгний хооронд суух зайн урт нь 25 см, өргөн 33 см, урд бүүрэгний нүүрэн талд ижил түвшинд ямар нэг зүйл зүүж тогтооход зориулан хоёр төмөр цагираг гогцоо гаргасан байна. Хэлбэр хийцээрээ Монголын эзэнт гүрний үеийн эмээлтэй төстэй. Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү эмээл билээ. .   

20.Ташуур

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан. Холбогдох он цаг: XI-XII зуун Хэмжээ: урт 53 см Тоо ширхэг: 1 Материал: бургас Шинж байдал: Ташуурын үзүүр хэсгээс нэлээд хугарч алга болсон, бургасаар хийсэн болхи хийцтэй ташуур. Товч түүх: 1999 онд энэхүү эмээлийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас тус аймгийн Бууцагаан сумын иргэн Х.Дэмбэрэл ан хийж санамсаргүй байдлаар хадны оршуулгаас олжээ. Х.Дэмбэрэл хадны оршуулгын талаар МҮМ-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу 2001 оны намар МҮМ-н археологич Г.Эрэгзэн, сан хөмрөгч Б.Энхбат, ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн археологич У.Эрдэнбат нар Герман судлаачдын хамт дурсгалт газар очиж ажиллаж нум, сум, хоромсого, ташуур гэх мэт олон сонин дурсгал илрэн гарсны нэг нь энэхүү ташуур билээ.