NETSUKE – ЯПОНЫ УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ ӨНӨӨ ЦАГТ ҮЗЭСГЭЛЭН

/ November 5, 2018/ Түр үзэсгэлэн

 

“Netsuke – Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн нь Японы соёлыг дэлхий нийтэд танилцуулах зорилгоор Япон сангийн зохион байгуулдаг 20 гаруй нүүдлийн үзэсгэлэнгийн нэг бөгөөд  Та бидний толилон буй “Netsuke-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” бэсрэг үзэсгэлэн нь 65 үзмэрээс бүрдэж байна. Уг үзэсгэлэнг Япон улсын Элчин сайдын Яамны дэмжлэгээр Монгол улсад 2018 оны 11 дүгээр сарын 06-аас  12 дугаар сарын 01-ны хугацаанд зохион байгуулж байна.

Япончууд Эдогийн үеэс эхлээд кимоно хувцасныхаа бүснээс “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэл бүхий гоёлыг зүүж хэрэглэж эхэлжээ. Тухайн үед Япончууд үндэсний хувцас кимоног өдөр тутамдаа өмсдөг байсан бөгөөд кимоно нь халаасгүй тул тамхины жижиг уут, эмний уут, жижиг хэтэвч зэргийг кимоно хувцасныхаа бүснээс зүүж хэрэглэдэг байв.

“Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэлийг хийхдээ дараах зүйлсийн анхаардаг байна.

 

  1. Кимононы бүснээс зүүх утсыг оруулах 2 нүх гаргадаг ба бүснээсээ зүүж доош унжуулахад “Netsuke”–ийн нүүр нь урагшаа харж байх ёстой.

 

  1. Кимоно хувцасны өнгөн хэсгийг гэмтээхгүй хэлбэртэй байх хэрэгтэй.

 

  1. Netsuke-г гарын алган дээрээ өнхрүүлээд, хаанаас нь ч харсан гар урлалын нарийн хийц, онцлогуудыг шингээж урлах хэрэгтэй ажээ.

 

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*