Сан хөмрөг

/ September 12, 2018/ Сан хөмрөг

Сан хөмрөгт хэрэгжүүлсэн төсөл

2015 оны 3 сард Япон Улсын Хамтын Ажиллагааны агентлаг ЖАЙКА ба Монгол Улсын Засгийн газар хооронд хэрэгжих Япон Улсын Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейд үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурж, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан. Үүнд: Эд өлгийн зүйлд байх хортон шавжийг устгах автомат азотын генератор, чийг бууруулагч, агаар цэвэрлэж чийгшүүлэгч, шат, үзмэр зөөх тэрэг, дижитал аппарат, гүн хөлдөөгч хөргөгч, лед гэрлүүд, үзмэрийг вакумжуулах төхөөрөмж багтана. Дээрх тоног төхөөрөмжийг сан хөмрөгүүдэд байршуулан өрөөний чийгийг соруулах, агаарыг цэвэршүүлэх, үзмэрийг вакумжуулах, генераторт хийн ариутгах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Энэхүү үйл ажиллагаа тогтмолжоод байгаа бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн музейнхэн хүрэлцэн ирж сонирхон  туршлага судлаж байна.

Азотын генератор

Гүн хөлдөөгч хөргөгч

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*