1.Гэр тэрэгний цөн

/ March 27, 2018/ Мэдээ, мэдээлэл, Цуглуулга

Гэр тэрэгний цөн: МУ-н Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.
Холбогдох он цаг: XIII-XIV зуун
Хэмжээ: диаметр 35 см, жин 20 кг.
Тоо ширхэг: 1
Материал: ширэм
Шинж байдал:

Ширмээр цутгасан 6 тал бүхий гэр тэрэгний цөн. Цөн хэмээх нь Монгол орноос олдсон хамгийн том цул цөн. Цөн хэмээх нь тэрэгний голд хамгаалалт бэхэлгээ болгож хийдэг төмөрлөгийг хэлнэ. XIII-XIV зуунд Хархорум хотод цутгасан хэмээдэг. Монголчууд эртнээс нааш олон төрлийн тэрэг хэрэглэж байсан тухай сурвалж бичигт тэмдэглэгдсэнээс гадна эртний хотуудыг судалсан археологийн малтлагаар батлагдаж байна. Энэхүү цөн нь 1949 онд Хархорум хотын тууриас олдсон. Тэрэгний модон булд цөн суулгаж голд нь төмөр жан, чих суулгах нь холхивч, үрэлтийг тооцож түүний даац, эдэлгээг нэмэгдүүлдэг давуу талтай. Судалгааны үр дүнд олон төрлийн хөдөлмөрийн багаж, байлдааны хэрэглэлийг ширэм, гууль, хүрэл, төмрөөр цутган үйлдэж байсан баримт үлэмжхэн олдсон нь монголд төмөрлөг боловсруулалт сайн хөгжсөний баримт болж байдаг.

 

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*