7-р танхим: XVII-XIX зууны эхэн үеийн Монгол орон

/ March 20, 2018/ XVII-XIX зууны эхэн үеийн Монгол орон, Мэдээ, мэдээлэл

Дорно зүгт аажим аажмаар хүчирхэгжсэн Манж нар 1644 онд Хятадыг эзэлж, 1636 онд өвөр монголыг, 1691 онд халх монголыг, 1755 онд Зүүн гарын хаант улсыг эзлэн авч монгол орон бүхэлдээ Чин улсын эрхшээлд орсон юм. Монголчуудын манжийн эрхшээлд байсан 200 гаруй жил бол монголын түүхэн дэх хамгийн хэцүү хар үе байсан хэмээн түүхчид тэмдэглэдэг.
Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсээр 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнүүлж Чин улсын эрхшээлээс ангижрсан юм. Энэ үед монголд хүчтэй дэлгэрсэн шарын шашны нөлөөгөөр монгол эрдэмтэн лам нар гүн ухааны шидээвэр бүтээлээ туурвижээ. Шашин дэлгэрэлтийг дагаад монгол урчуудын ур ухаан, гараар баригдсан олон тооны сүм хийд баригдаж, сүм хийдээр төвлөсөн оюун соёлын хөгжил харьцангуй сайн хөгжиж байжээ. Энэ нь уран баримал, барилга хйигээд дорно дахинаа алдаршсан таван ухааны эрдэм ухаан дэлгэрч монголын соёлын хөгжил баяжсаар байв. Энэ эрээн бараантай түүхийн баримт үзмэрийг энэ танхимаас үзэх боломжтой юм.

20-р зуун бол монголчуудын бас нэгэн сонирхолтой баялаг түүхийг агуулсан зуун юм. Энэ зуунд хүмүүс тусгаар тогтнолоо дахин мандуулж, засаглалын хэлбэрээ гурвантаа халж өөрчилсөн хувьсгалыг хийсэн юм. Нөгөө талаар эл үеийг монголчуудын шинэ цагийн соёлд гэгээрэн боловсорсон үе ч гэж болно. Нийгмийн хөгжлийн энэ олон өөрчлөлт шнэчлэлийн тухай биет үзмэр, архивын баримт, түүхэн гэрэл зураг сэлтийг МҮМ-н 20-р зууны Монгол танхимд үзэж боломжтой билээ.

XX зуун гараад Монголчууд манжийн эрхшээлээс ангижрах үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийсэн юм. Тухайн үед монголчууд “шинэ засгийн бодлого” гэгчийг газар бүр эсэргүүцэж Манжаас салан тусгаарлах үзэл санаа нийгэм даяар өрнөж байлаа. Үүний дүнд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж 1911 оны 12-р сарын 29-нд Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулсан тухай тунхаглан зарласан юм. Шашны тэргүүн 8-р Богд гэгээн Жавзандамба хутагтийг Богд хаанд өргөмжилж, төрийн 5 яамтай засгийн газраа байгуулжээ. Богд хаант Монгол улсын Гадаад хэргийн яамнаас нь тусгаар тогтнолоо зарлаж, олон улсаар батламжлуулах нот бичиг илгээж байв. Энэ тухайд 1913 онд Монгол-Түвдийн найрамдлын гэрээгээр Олноо өргөгдсөн Богд хаант улсыг хүлээн зөвшөөрсөн ганц гэрээ юм. Энэ үеийн монголын улс төрчдийн бодлого үйл ажиллагааны талаар түүхэн баримт, төрийн бэлгэдлийн зүйлс туг, далбаа, түүхэн хүмүүсийн лаан баримал, тухайн үед оросоос тусламжаар ирсэн зэвсэг зэрэг ховор сонин үзмэр олон бий.
Ингээд 1913 онд Орос, Дундад иргэн улс хоёр Гадаад Монголын автономийн тухай илтгэн гаргах бичиг” тунхаглалд гарын үсэг зурж хоёр гүрэн монголын тусгаар тогтнолыг хавсайдан цуцлаж Ар монголыг ДИУ-ын харъяат автономит эрхтэй байлгахыг удирдамж болгожээ. Хэдийгээр өөртөө засах эрх бүхий улс болсон ч улсын дотоод хэргийг түвшитгэх, боловсрол, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхааран улсын суруультай болоход туслаж, хуурай замын цэргийн байгууламж, сонин, гэрэл цахилгаан, цахилгаан холбооны газрыг нээхэд зориулан Оросын хаант улсаас эдийн засгийн зарим тусламжийг нийлүүлж байжээ.
Дэлхийн 1-р дайнд айл хөрш Орос, Хятад улсууд аль аль нь татагдан орж, дотоод улс төрийн байдал нь нэн тогтворгүй болж, нийгмийн анги бүлэг, улс төр, цэргийн хүчний хоорондын тэмцэл хурцдаж, Орос оронд хувьсгал гарсан нь Монголын дотоод, гадаад байдалд ихээхэн нөлөөлжээ.
Удалгүй ардуудын дунд улаан Оросын большивек намтай холбоо тогтоох, бүлгэм дугуйлан байгуулах, сэм уулзан нам байгуулах, хаант засгийг халах зэрэг асуудал өрнөсөөр 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал манджээ.

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*