Танхим 2: Монголын эртний улсын танхим: (Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улс)

/ March 20, 2018/ Монголын эртний улсын танхим: (Хүннү, Түрэг, Уйгар, Хятан улс), Мэдээ, мэдээлэл

Музейн энэ танхимд монгол нутагт оршиж байсан монгол, түрэг угсааны эртний хаант улсуудын талаар үзүүлдэг бөгөөд монгол нутгаас олдсон эртний хотын туурийн дурсгал, археологийн олдвор, эртний улсуудын хаадын онгон тахилын байгууламж тэндээс илэрсэн ховор дурсгалыг олон нийтэд толилуулдаг билээ.
ХҮННҮ ГҮРЭН: НТӨ III зуун – НТ I зуун.
Манай эриний өмнөх 2000 жилийн орчим өнөөгийн монголын нутагт талын нүүдэлчид овгийн холбоонд нэгдэн аж төрж байсныг эртний хятад сурвалжид дурьдсан байдаг. Ийнхүү нүүдэлчдийн аймгийн холбооноос Хүннү аймгийн холбоо монгол, түрэг, хамниаган болон бусад нүүдэлчдийг нэгтгэн монгол нутагт анхны эзэнт гүрнийг байгуулж хожим нь Хүннү гүрэн хэмээн түүхэнд алдаршжээ. Хүннү гүрэн нь хүчирхэг үедээ өмнө зүгт хятадын Цагаан хэрэм умар зүгт Байгаль нуур, баруун тийш Ил Тарвагатай дорно зүгт Солонгосын хойг хүртэлх газар нутгийг эзлэж байсан ажээ. Эдүгээ монгол нутгаас олдож буй Хүннүгийн үеийн бууц, тахилын байгууламж, язгууртны болон жирийн иргэдийн булш бунхны дурсгалыг дэлхийн олон орны эрдэмтэд судлан шинжилж байна. Та бүхэн манай үзмэрийн танхимаас XX зууны археологийн шинжлэх ухааны нэгэн нээлт Хүннүгийн язгууртны булшны хосгүй нандин олдворууд, орчин үеийн судлаачдын шинжлэн судалж олны хүртээл болгож буй дурсгалуудыг үзэх болно. Хүннүгийн үед нүүдэлчид мал ахуй эрхлэн аж төрж гар урлал, газар тариаланг эрхлэн бурхны болон бөөгийн мөргөлийн шүтлэгтэй байжээ.

МЭ V зууны үед Хүннү гүрэн задран хоёр хэсэгт хуваагдсан хийгээд умард хүннү нарын зарим хэсэг баруун тийш нүүдэллэн Хар тэнгис орчимд хүрчээ. Тэд Хүннүгийн удмын хаант улс байгуулан сүр дуулиантай томоохон байлдаануудыг хийсэн нь өрнийн түүх сударт тэмдэглэгджээ. Догшин байлдаанч Аттилла хаан бурхны ташуур хэмээн алдаршиж байлаа. Хүннүгийн эзэнт гүрэн мөхсөний дараа Сяньби ба Жужан гэсэн гүрнүүд /I-V зуун/ оршиж байжээ.
Түрэгийн хаант улс (НТ VI-VII зуун Хөх Түрэгүүд МЭ V зууны эхэн хагаст түүхийн тавцнаа тодрон гарсан хийгээд 552 онд Буман Хааны үед төр улсаа байгуулжээ. Хааны хүү Истэми газар нутгийнхаа баруун хэсэг болох Он Оклари-г удирддаг байлаа. Буман хааныг таалал төгссөний дараа, Мо-хан Хааны үед /552-572/ төрт улс нь хүчирхэгжсэн юм. Мо-хан хааны үед өмнөд хөрш Хятадуудтай харьцаа сайтай байсан бөгөөд түүхэнд анх удаа алс холын Бизсантай харилцаа тогтоож байлаа. Түүний дараагаар ирсэн зонхилогчдын ур чадваргүй байдлаас шалтгаалан МЭ 630 онд Хятадын эрхшээлд орж 50 жилийн турш дарлалд автсаны дараа Хөх Түрэгийн сурвалжит Бөрү-гийн гэр бүлээс Көтүлүг Тигин Түрэг угсаатныг дахин нэгтгэж Түрэгийн сүр жавхлант улсыг байгуулсан юм. Көтүлүг Тигиний энэхүү алдар гавьяаг үнэлж Элтэрэс хаан буюу “Улсыг Хураагч” цол олгосон байна. Элтэрэс хааны амжилтанд алдарт жанжин Тоньюкукийн хүчин зүтгэл их байсан юм. Элтэрэс хаан 691 онд таалал төгсөхөд түүний хүүхдүүд балчир байсан учраас заншил ёсоор түүний дүү Капаган ор залгажээ. Капаган хааны үед Хөх Түрэг улсын алтан үе байлаа. Энэ үеийн Хөх Түрэг улс нь дорнодод Хятадын тэнгис, өрнөдөд Кавказ, өмнөдөд Түвд, умардад Сибир хүртлэх нутгийг эзэлж байсан бөгөөд энэхүү өргөн уудам нутаг дахь Түрэг угсаатныг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. 716 онд Хөх Түрэгийн хаант улсыг Билэг хаан удирдсан бөгөөд түүний дүү Көлтигин болон төрийн жанжин Тоньюкук нарын үед Түрэгийн ард түмэн амар амгалан амьдарч байлаа. Тоньюкук болон Көлтигинийг таалал төгссөнөөс хойш төр улсад үймээн самуун дэгдсэн бөгөөд 734 онд Билэг хааныг насан эцэслэсний дараа хаан ширээнд суусан хаад хуучин төрт улсаа хэзээ ч байгуулж чадсангүй. Ийнхүү Түрэгийн хаант улс мөхөх шалтгаан болсон юм.
Уйгарын хаант улс НТ 741-840 он – Хөх Түрэгүүд нэг талаас Хятад нөгөө талаас өөрсдийн Докуз Огуз /Есөн Огуз/, Карлук болон Басмыл гэх мэт Түрэг овог аймгуудтай дайтсаны улмаас хүчин мөхөстсөн билээ. Орхон болон Сэлэнгийн сав нутгаар нутаглаж байсан Уйгарууд өөрсдийн 3 дахь Түрэгийн хаант улсаа байгууллаа. Уйгарууд Хөх Түрэгийн нэгэн үндэстэн байсан бөгөөд Хөх Түрэгүүд Уйгар болон бусад Түрэг овог аймгуудыг нэгэн далбаан дор нэгтгэж чадсан юм. Уйгарын хаант улс нь худалдаа наймааг чухалчлан үзэхийн зэрэгцээ Хөх Түрэгийн зан заншлыг үргэлжлүүлэн хадгалжээ. Худалдаа наймаа хөгжихийн хэрээр Манихейн сүм хийд байгуулагдан худалдааны төв болон өргөжиж, улмаар албан ёсны шашин нь Манихейзмын шашин болсон юм. Эрэлхэг дайчин Уйгарын ард түмний соёл урлаг, худалдаа наймаа хөгжсөн хэдий ч цагийн эрхээр хүчин буурч хойд хөрш Кыргиз Түрэгүүд Уйгарын нийслэл рүү довтолсноор Уйгарын хаант улс мөхсөн юм. Ийнхүү хөдөө аж ахуй эрхэлдэг Уйгарын ард түмэн баруун бие хэсэгт Туркистаны нутгаар амьдрах болжээ. 1229 онд Монгол угсаатнууд Уйгар угсаатныг түүхийн тавцнаас унагасан юм. Монголчууд Уйгаруудыг итгэл найдвартай зөвлөгч хэмээн тооцож төрийн дээд албанд ажиллуулсаар иржээ.

Кидан гүрэн X-XI зуун. X зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Энэ үед нүүдэлчдийн бүс нутаг ба хот суурин хослож, уламжлалт ёс дэгжин дээшилж, газар тариалан эрхэлж, гар урлал, металл төмрийн боловсруулах технологи, худалдаа арилжаа хурдацтайгаар хөгжсөн. Цайз, тосгон, хот суурин, сүм хийд, дуган, чулуун гүүр хүртэл хурдтай баригдсан байна. Киданд 2 төрлийн үсэг орж ирсэн байсан тул уран зохиолын хөгжилд их түлхэц болсон. Судар бичиг болон аян замын тэмдэглэлүүд орчуулагдсан. Киданд Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их үсэг ба уйгар үсэгт үндэслэсэн бага үсэгний аль алийг нь хэрэглэж байв. Бичих, орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөн өдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж байсан байна. Хөрөнгө чинээтэй язгууртнууд Кидан, Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудын арвин номын баялагтай номын сантай байжээ. Мөн Кидан нь ойролцоох хөрш зэргэлдээ орнуудтай бэлэг болгож номыг солилцдог байв.

Санал сэтгэгдлээ үлдээнэ үү

Your email address will not be published. Required fields are marked *

*
*