NETSUKE – ЯПОНЫ УЛАМЖЛАЛТ ГАР УРЛАЛ ӨНӨӨ ЦАГТ ҮЗЭСГЭЛЭН

/ November 5, 2018/ Түр үзэсгэлэн

  “Netsuke – Японы уламжлалт гар урлал өнөө цагт” үзэсгэлэн нь Японы соёлыг дэлхий нийтэд танилцуулах зорилгоор Япон сангийн зохион байгуулдаг 20 гаруй нүүдлийн үзэсгэлэнгийн нэг бөгөөд  Та бидний толилон буй “Netsuke-Японы уламжлалт гар урлал өнөө цагт” бэсрэг үзэсгэлэн нь 65 үзмэрээс бүрдэж байна. Уг үзэсгэлэнг Япон улсын Элчин сайдын Яамны дэмжлэгээр Монгол улсад 2018 оны 11 дүгээр сарын 06-аас  12 дугаар сарын 01-ны хугацаанд зохион байгуулж байна. Япончууд Эдогийн үеэс эхлээд кимоно хувцасныхаа бүснээс “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэл бүхий гоёлыг зүүж хэрэглэж эхэлжээ. Тухайн үед Япончууд үндэсний хувцас кимоног өдөр тутамдаа өмсдөг байсан бөгөөд кимоно нь халаасгүй тул тамхины жижиг уут, эмний уут, жижиг хэтэвч зэргийг кимоно хувцасныхаа бүснээс зүүж хэрэглэдэг байв. “Netsuke” буюу жижиг гар урлалын чимэглэлийг хийхдээ дараах зүйлсийн анхаардаг байна.   Кимононы бүснээс зүүх утсыг оруулах 2 нүх гаргадаг ба бүснээсээ зүүж доош унжуулахад “Netsuke”–ийн нүүр нь урагшаа харж байх ёстой.   Кимоно хувцасны өнгөн хэсгийг гэмтээхгүй хэлбэртэй байх хэрэгтэй.   Netsuke-г гарын алган дээрээ өнхрүүлээд, хаанаас нь ч харсан гар урлалын нарийн хийц, онцлогуудыг шингээж урлах хэрэгтэй ажээ.  

Тал нутгийн соёл, шашны харилцаа ба бичгийн дурсгалууд Монгол-Япон хамтарсан БИЧЭЭС төсөл 22 жилийн үр дүнгээс үзэсгэлэн

/ September 24, 2018/ Түр үзэсгэлэн

Тал нутгийн соёл, шашны харилцаа ба бичгийн дурсгалууд Монгол-Япон хамтарсан БИЧЭЭС төсөл 22 жилийн үр дүнгээс үзэсгэлэнгийн нээлтэд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10:00 цагт Монголын Үндэсний музейд болно.

Хэвлэлийн бага хурал

/ September 24, 2018/ 2018 он

Монголын үндэсний музейн судлаачид АНУ, Олон улсын Түрэг академи, Солонгос, БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтарсан археологийн судалгааны үр дүнг танилцуулж, хэвлэлийн бага хурал амжилттай зохион байгууллаа.

Сан хөмрөг

/ September 12, 2018/ Сан хөмрөг

Сан хөмрөгт хэрэгжүүлсэн төсөл 2015 оны 3 сард Япон Улсын Хамтын Ажиллагааны агентлаг ЖАЙКА ба Монгол Улсын Засгийн газар хооронд хэрэгжих Япон Улсын Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейд үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурж, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан. Үүнд: Эд өлгийн зүйлд байх хортон шавжийг устгах автомат азотын генератор, чийг бууруулагч, агаар цэвэрлэж чийгшүүлэгч, шат, үзмэр зөөх тэрэг, дижитал аппарат, гүн хөлдөөгч хөргөгч, лед гэрлүүд, үзмэрийг вакумжуулах төхөөрөмж багтана. Дээрх тоног төхөөрөмжийг сан хөмрөгүүдэд байршуулан өрөөний чийгийг соруулах, агаарыг цэвэршүүлэх, үзмэрийг вакумжуулах, генераторт хийн ариутгах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Энэхүү үйл ажиллагаа тогтмолжоод байгаа бөгөөд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн музейнхэн хүрэлцэн ирж сонирхон  туршлага судлаж байна. Азотын генератор Гүн хөлдөөгч хөргөгч

/ September 12, 2018/ Сан хөмрөг

Музейн сан хөмрөг гэдэг нь цуглуулгыг албан ёсоор бүртгэн,баримтжуулж, хянаж, урт удаан хугацаанд муутгахгүй хадгалж хамгаалахад чиглэгддэг музейн зүрх болсон үндсэн үйл ажиллагааны нэгж хэсэг юм. Сан хөмрөгийн алба: Албаны дарга, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгийн эрхлэгч, сэргээн засварлагч гэсэн 9 ажилтантай. Археологи Угсаатны зүй Туг, дуу авиа Гэрэл зураг Уран зураг Партизан Бэлэг дурсгалын зэрэг 14 сан хөмрөгтэй.

Auto Draft

/ June 15, 2018/

Сан хөмрөгийн танилцуулга Хэрэгжүүлсэн төсөл Сан хөмрөгийн танилцуулга Музейн сан хөмрөг гэж юу вэ? Музейн сан хөмрөг гэдэг нь цуглуулгыг албан ёсоор бүртгэн,баримтжуулж, хянаж, урт удаан хугацаанд муутгахгүй хадгалж хамгаалахад чиглэгддэг музейн зүрх болсон үндсэн үйл ажиллагааны нэгж хэсэг юм. Сан хөмрөгийн алба:  Албаны дарга, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгийн эрхлэгч, сэргээн засварлагч гэсэн 9 ажилтантай.  Археологи Угсаатны зүй Туг, дуу авиа Гэрэл зураг Уран зураг Партизан Бэлэг дурсгалын зэрэг 14 сан хөмрөгтэй. Монголын Үндэсний Музейн сан хөмрөг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт монголын соёлын өвийн эрт эдүүгээс орчин үеийн түүхтэй холбогдох 60000 орчим үзмэр, эд өлгийн цуглуулга хадгалагдаж байна. Үүнд: Археологийн олдвор Угсаатны эд өлгийн зүйл  Түүхийн эд өлгийн зүйл  Шашны эл өлгийн зүйл  Цэрэг армийн  Дурсгалын эд өлгийн зүйл Түүхэн бие хүнтэй холбогдох  Уран зураг  Түүхэн гэрэл зураг     Үзмэр цуглуулга  1924 оноос орчин цагийн музей байгуулагдсан үеэс эдүүгээ үзмэр эд өлгийн зүйлийн цуглуулгын бодлого тасралтгүй явагдаж ирсэн бөгөөд энэ хугацаанд зорилтот цуглуулгын ажлыг хэд хэдэн удаа явуулж угсаатны болон түүхийн эд өлгийн зүйлийг орон нутаг болон хувь хүнээс цуглуулж ирсэн байна. 1960 он 1971 он 1990 он Бүртгэл Цуглуулгыг олж авах, музейн сан хөмрөгт албан ёсоор бүртгэх, удирдах, хянах зарим тохиолдолд сан хөмрөгөөс гаргахдаа бодлого журмыг мөрдлөг болгон бүртгэж байна. Эд өлгийн цуглуулах Сан хөмрөгт бүртгэх Сан хөмрөгөөс болон бүртгэлээс хасах, гаргах Нэр бүрчлэн бүртгэж, тоолох Каталогжуулах Дугаар өгөх ба дугаарыг эд зүйл дээр бичих, шошго зүүх зэргээр тэмдэглэжүүлэх Хадгалагдсан байдлыг тодорхойлох Гэрэл зурагжуулах Баримтжуулах Хэрэгжүүлсэн төсөл I am tab content. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Монгол-Казахстаны хамтарсан экспидецийн археологийн хээрийн судалгаа

/ May 22, 2018/ 2017 он, Эрдэм, шинжилгээ

Ж.Баярсайхан , Ц.Одбаатар , Ч.Баяндэлгэр , Т.Түвшинжаргал , М.Барс Монгол Казакстаны хамтарсан археологийн хээрийн судалгааны анги 2017 оны 8-р сарын 14-25-ны хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Түрэгийн үеийн дурсгалын судалгаа хийж гүйцэтгэлээ. Судалгааны ажил тандалт судалгаа болон гүймэг хайгуул судалгаа гэсэн 2 үндсэн шаттай хийгдэв. Түүнчлэн зарим сумдын нутгаар Түрэгийн үед хамаарах дурсгалуудыг бүртгэж, баримтжуулах ажлыг гүйцэтгэв. Цаг хугацааны нөхцөл байдлаас шалтгаалан Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх, Батширээт, Дархан, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал зэрэг 7 сумын нутагт гүймэг хайгуул судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. ГҮН БҮРДИЙН ДУРСГАЛ Гүн бүрдийн дурсгалт газар Гүн бүрдийн агаарын зураг Гүнбүрдийн дурсгалт газар анх 1992-1993 Монгол-Японы хамтарсан “Гурван гол” шинжилгээний ангийн тайланд тусгагдсан . 1999, 2006 онд хэвлэгдсэн “Монгол улсын нутаг дахь түүх соёлын дурсгал” лавлах номонд дурдагдсан . 2010 онд хэвлэгдсэн Монгол нутаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгал 1-р дэвтэр Хэнтий аймаг сэдэвчилсэн лавлах номонд хэвлэгдсэн . 2011 онд МҮМ-н “Дэлгэрхаан” төслийн баг дурсгалт газрын хүн чулуун хөшөөд болон тахилгын хавтан чулуудыг хэмжиж, гар зураг, бүрэн тодорхойлолт хийж, тайландаа хэвлүүлжээ . Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Баянмөнх сумдын зааг нутаг Гүн бүрд хэмээх жижиг цөөрмийн захаас зүүн тйиш 350 м зайд, N46˚58,279’ E109˚28,912’ цэгийн огтлолцол дээр байрлах, эртний Түрэгийн үед хамаарах намхан шороон далан, гурван ширхэг тахилгын хавтан чулуу, толгой, гар нь хугарсан 2 ширхэг хүн чулуу буйг нутгийхан “Чингисийн гүүн зэл” хэмээн домоглон нэрлэдэг. Эдгээр дурсгалууд нь анхны байрлалаас хөдөлж, эмх замбараагүй болсон бөгөөд 24-30х26-32 м орчим хэмжээтэй дөрвөлжин бололтой шороон далантай. Гүн бүрдийн дурсгалт газрын 3D зураг Гүн бүрдийн өндөршлийн зураг Гүн бүрдийн ургамалжилтын зураг Гүн бүрдийн дурсгалт хаяалбар зураг Хоёр хүн чулууны нэг нь хавтан чулуудын хамт шороон далангийн дотор байгаа бол нөгөөх нь хойд зүгт нэлээд хол зайд дэрсэн дотор байна. Гурван хавтан чулууны хувьд хоёр нь адил хийц, хээ чимэгтэй, үлдсэн нэг нь огт өөр товойлгон сийлсэн хээ чимэгтэй, хийсэн чулуу нь ч өөр байна. Гүнбүрдийн 1-р хүн чулуу: Саарал боржин чулуугаар хийсэн, 81х61х30 см зузаан. Уг хүн чулууны ерөнхий төрх нь завилан суугаа байдалтай бөгөөд баруун гартаа савал барьж энгэртээ нааж, зүүн гараа зүүн өвдгөн дээрээ тавьсан байх ажээ. Дээлийн зах, энгэр, бүс зэрэг тодорхой мэдэгдэх агаад баруун ташаан дээр нь хагас дугуй

Дэлгэрэнгүй

Ном, сэтгүүл, гарын авлага

/ May 19, 2018/

1. Музейн аюулгүй байдал 895kb©UNESCO, 2006. Cultural Heritage Protection Handbook. Securtiy at museums, UNESCO, Paris. Энэ номыг дахин хэвлэхийг зөвшөөрнө. Гагцхүү эх сурвалжийг дурдаж, нэг хувийг дор заасан ЮНЕСКО (Парис) хаягаар явуулна: Номонд дараах ишлэлийг оруулна: © ЮНЕСКО, 2006.Cоёлын өвийг хамгаалах гарын авлага N°1. Музейн аюулгүй байдал. ЮНЕСКО, Парис.   2. Бичмэлүүдийг хадгалж хамгаалах нь 893kbЭнэхүү товхимол нь гар бичмэлүүдийг сонирхон судалдаг, түүнчлэн тэдгээрээр албан ёсны болон хувийн журмаар үйл ажиллагаа явуулдаг бүх хүнд зориулагдав. Товхимолд орсон гар бичмэлүүдийг хадгалж, арчлахтай холбогдсон энэхүү зөвлөмжүүдийг хэвлэмэл ном болон эмхтгэж хавтасласан баримт бичгүүдэд ч хэрэглэж болно. Тодорхой техник, тоног төхөөрөмж, боловсон хүчин бүхий томоохон байгууллагуудад холбоотой үйл ажиллагаанууд нь хувь хүмүүсийн бололцоо нөхцөлд тохирохгүй байж болох юм. Гэхдээ эдгээр зөвлөмжүүдэд ажилдаа боломжоороо хэрэгжүүлж болох тийм санаанууд орсон болно.   3. Цуглуулгын эд зүйлсийн баримтжуулалт633kbЭнэхүү гарын авлагыг түүх, нийгэм, урлагийн үнэ цэнэтэй эд зүйлсийг сонирхож цуглуулдаг болон тэдгээрийн нийтийн ба хувийн цуглуулгыг хариуцдаг хүмүүст зориулав. Энэ гарын авлагад баримтжуулах зарчмыг онцолсон. Зарим зөвлөмж нь тусгай тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй байгууллагад хандсан тул хувийн цуглуулагчдад тохирохгүй байж болно. Гэхдээ эдгээр зөвлөмж нь шалгарсан аргуудад тулгуурласан тулд аливаа хүн хэрэгжүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй.   4. Гамшгийн эрсдлийн менежмент ба музей1255kb  5. Хадгалж буй цуглуулгатай харьцах ажиллагаа583kbХадгалах орчин бол аливаа музейн чухал хэсэг бөгөөд ихэвчлэн музейн цуглуулгын дийлэнхийг агуулдаг. Мөн судалгаа, зөвлөлгөө, үзэсгэлэн, арчлан хамгаалалт, зээл зэрэг бусад үйл ажиллагаатай нягт уялдаатай учир музей ба түүний хөтөлбөрийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй.   6. Бөс даавуун эд өлгийн зүйлийг дэглэх арга зүйМузейн эд өлгийн зүйлийг тодорхой зорилго чиглэлтэйгээр дэлгэн харуулсныг үзүүллэг гэнэ. Үзмэр нь үзүүллэгийн харилцан идэвхтэй үйлчлэл бүхий хэсэг бөгөөд оюуны эрэлт хэрэгцээ, мэдээллийн эх сурвалж болох, хүний сэтгэл хөдлөлийг үүсгэгч соёлын өв юм.