Олон улсын музейн өдөр

Зорилго: Музейг олон нийтэд таниулах, Музей нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой нийгэм соёлын  байгууллага болохыг  олон нийтэд сурталчлах зорилготой.

Зорилтот бүлэг: Олон нийт

Хэрэгжиж эхэлсэн он: 1998-ээд оны сүүл

Тайлбар: Жил бүрийн Тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. 1977 онд Москвад Олон улсын музейн зөвлөлийн (ОУМЗ) XI бага хурлаас Олон улсын музейн өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. 1990-ээд оны сүүлчээр Монголын Үндэсний түүхийн музей энэ өдөр үнэгүй үйлчилж эхэлсэн бөгөөд 2003 оноос ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороо Монголын музейчид энэ өдрийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. ОУМЗ –аас жил бүр зарласан урианы дор орон орны музейнүүд олон нийтэд зориулсан үйл ажллагаагаа зохион байгуулдаг. 2015 онд “Музей тогтвортой нийгмийн төлөө” байсан бөгөөд Монголын Үндэсний музей Эртний Түрэгийн хаант улсын Билгэ хааны алтан титэмийг цаасаар хийж, хүүхэд сурагчдад өмсүүлж, тайлбарласан.  Олон нийтэд хөнгөлттэй үнээр үйлчилдэг. 2016 оны уриа “Музей ба соёлт ландшафт” – Музей ба соёлын орчин”